Аймшиггүй зоригтой залууг хэн гэдэг вэ?

#1

Сүүлийн үед одуудын дайсан гэж хэлж болохоор байгаа нэгэн залуу хамгийн сүүлд л гэхэд Kim Kardashian-ы өгзгийг үнсэж хиймэл эсэхийг шалгахыг хүссэн байна. Та бүхэн санаж байгаа бол тэр 2014 онд Граммигийн шагнал гардуулах ёслол дээр тайзан дээр урилгагүй зочилж, мөн тэр ондоо Leanardo DiCaprio-гийн бүсэлхийнээс доошхи газрыг тэвэрч авсан байна. Тэр зоригтой бөгөөд галзуу залууг хэн гэдгийг мэдэх хүн байна уу?

0 Лаяк

#2

Тэр сонин гаж гэх үү, галзуу гэх үү залууг Vitalii Sediuk гэдэг.

1988 онд төрсөн Украйны сэтгүүлч залуугийн хамгийн сүүлийн 3 удаагийн галзуурлын жишээ:

  1. 2015/09/28 Ким Кардашиан L’Avenue ресторанд ирэх үед өгзгийг нь үнсхээр оролдох үед азаар бие хамгаалагч нь зогсоосон.

  2. Алдарт модел Gigi Hadid-ыг Миланы загварын шоунаас тарах үеэр бараг л угзарч, тохойлдсон.

  3. 2015/10/07-нд Louis Vuitton-ы Парис дахь шоунд оролцож байх үеэр Miranda Kerr-ийн хацар дээр нь үнссэн байна.

Энэ бүхэн ардаа ямар учир шалтгаантайг тэрнээс өөр хэн ч мэдэхгүй, харин бид бол түүнийг галзуу байх л гэж бодно тийм үү? Гэтэл тэр өөрийгөө галзуу биш гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ.

0 Лаяк