Айшолпан охиний тухай юу мэдэх вэ?

#1
2 Лаяк

#2

Монголын эв нэгдэл ба Айшолпан охин

2014 оны 10 сарын 9

“Хыран 2014” бүргэдийн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг “Саят толгой” хэмээх газарт болжээ. Аялал жуулчлалын арга хэмжээ болж, 15 дахь удаагаа зохион байгуулагдсан тус баярын “Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан”-д энэ жил анх удаа хоёр эмэгтэй бүргэдчин оролцож, 13 настай Н.Айшолпан охин 72 бүргэдчинг манлайлсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Тус наадмыг үзэхээр жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг. Тэгвэл энэ жил наадмыг үзэхээр бас дэлхий даяар “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпаныг харахаар 450 гаруй жуулчин иржээ. Тэдний нэг нь Холливудын нэрт жүжигчин Мишель Родригез байв. 2013 оны арваннэгдүгээр сард Израилийн зурагчин Ашэр Свиденски Монголд хийсэн аяллынхаа үеэр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 13 настай Н.Айшолпан охины зураг, дүрсийг авсан нь улмаар дэлхийд алдартай BBC агентлагийн сувгуудаар хүртэл цацагдаж, охиныг багагүй алдаршуулжээ. Тэрээр Монголд тавдахь удаагаа ирж байгаа бөгөөд гуравдахь удаагаа Н.Айшолпан охины зургийг авч байгаа гэнэ. Хэдийгээр энэ нь Монгол руу ирэх жуулчдын сонирхлыг татаж байгаа ч алс баруун хязгаарт суугаа охины аж амьдрал гадаадын дурын иргэнд ихээхэн мөнгө болж харагджээ. Учир нь, өнгөрсөн жил ирсэн Израилийн зурагчин Ашэр энэ жил Монголд дахин ирсэн аж. Тэрээр энэ удаа нэгэн башир арга сүвэгчилсэн нь англи хэл огт мэдэхгүй, ямар нэгэн гэрээ хийж байсан туршлагагүй Н.Айшолпан охины гэр бүлийнхэнтэй хү­ний санаанд буумгүй нөхцөл бүхий гэрээ хийхээр ирж. Гэрээний ерөнхий агуулга нь Н.Айшолпан охины амьдралын түүхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон кино, баримтат кино зэрэг арилжааны сувгаар цацах эрхийг тэр гэрэл зурагчин эзэмших тухай. Мөн охины тухай кино хийж, түүндээ тоглуулах, киноны дүрсээ өөр арилжааны аргуудаар ашиглаж болох эрхийг ч тэр өөртөө авч. Харин энэ бүхнийхээ төлөө ганцхан ам.доллар өгөхөөр гэрээнд бичиж, 13 настай охиныг төлөөлүүлж, ааваар нь гарын үсэг зуруулчихжээ. Гэрээг үзсэн япон жуулчин ихэд гайхаж, охины ээжид гэрээг дахин зөвлөж. Үүний дагуу тэрээр бүргэдийн баяр үзэхээр очсон “Цэрэн тур” компанийн захирал Э.Цэрэндолгорт хандсан ажээ. Энэ талаар Э.Цэрэндолгор ярихдаа “Энэ айлыг би олон жилийн өмнөөс мэддэг юм. Охинтой уулзахаар гэрт нь очиход тэр эзгүй, ээж нь аахар шаахар юм ярьсаар энэ бүхэн ил болов. Армиас дөнгөж халагдсан Ашэр гэгч Израиль залуу ноднин жил охины зургийг аваад явжээ. Энэ жил Америкт амьдардаг Отто Белл гэгчтэй кино хийхээр тохирч буцаж ирсэн байна. Хоёр зураглаачтай, хоёр жолооч, нэг орчуулагч ирж. Тэд киногоо хийгээд зарсны дараа мөнгө өгнө гэж их л гүрийсэн байна. Ээж нь саяхан хагалгаанд орох болоод хэдэн төгрөг авсан гэнэ. Би энэ хүмүүсийг казах, монгол, англи хэл дээр гэрээгээ хийж мөнгөн дүнгээ тохирч урьдчилсан төлбөрөө авахыг сануулаад, гэрээ хийсэн гадаадынханд нь ч гэсэн хэллээ. Эс бөгөөс бүгдийг түдгэлзүүл гэж анхааруулсан. Энэ бол олон улсад гарах арилжааны кино юм байна” хэмээн өөрийн Facebook хуудсандаа нийтэлжээ. Гэтэл түүнийг уншсан хүмүүс талцаж, өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Зарим хэсэг нь үүнийг эсэргүүцэж “Өөрийн байгаа зүйлдээ үнэ цэнэ өгч ухаантай байхгүй бол хэцүү цаг ирсэн байна шүү. Хаалга нээлттэй байхад юу ч орж ирж болно… Инээсэн бүхэн нөхөр биш, гэрээгээр юуг чинь ч авчихсан байхыг үгүйсгэхгүй дээ, газар нутгаа ч алдаж мэдэхээр байгаа”, “Наад гэрээг нь байлгаж байгаад олон нийтэд зарла. Луйвартай тэмцэх хэрэгтэй”, “Сайн туслаарай гэж захья. Наад гэрээ чинь арай л биш ээ. Бид гадаадынхныг гуйж түүх соёл, ёс заншлаа дүрсжүүлэх ард түмэн биш. Хэрэгтэй цаг нь болохоор өөрсдөө хийнэ шүү дээ” гэх зэргээр санал бодлоо бичсэн бол зарим хэсэг нь “Үгүй байх. Энэ айлд хоёр цаг зураг авахуулах гэхэд л багадаа 100 мянган төгрөг нэхэж байсан. Мань мэтдээ л үнэд ороод байсан юм уу. Баян-Өлгийд бүргэдтэй хүмүүс амар хөдлөх нь ховор доо”, “Энэ зун Алтайгаар явахад казахууд зам зааж өгөөд л мөнгө нэхэж байсан. Ийм зүйл дээр ингэж гэнэдэх хүмүүс мөн үү. Таньдаг хүнтэй л явахгүй бол гадаад, монгол хүнийг ч гэртээ оруулах дургүй айлууд байсан. Бүргэдтэй зураг авахуулах ч үнэтэй юм байна лээ” гэх хэсэг ч байв. -

0 Лаяк

#3

Н.Айшолпан охины тухай киног “Sony Pictures Classics” гаргана

АНУ-д болдог “Sundance” кино наадмын үеэр Монголын казах үндэстэн охин Айшолпаны тухай “Eagle Huntress” буюу “Бүргэдтэй анчин охин” баримтат кино нээлтээ хийсэн тухай бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл уг киног Хойд Америк, Латин Америк, Герман, Австрали зэрэг орны зах зээлд гаргах эрхийг “Sony Pictures Classics” компани худалдаж авчээ. “Sony Pictures Classics” нь “Бүргэдтэй анчин охин” кино болон “The Hollars” хэмээх киног нийт $2 саяаар худалдан авсан талаар мэдээлэл байна.

Отто Беллийн найруулсан 87 минут үргэлжлэх эл бүтээлд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх гэнэ. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулах аж.

0 Лаяк

#4

Дэлхий дахинд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охин энэ сарын 18-нд аав, ээжийн хамт АНУ-ыг зорьсон. Түүний амьдралын талаар Англи гаралтай Америк найруулагч Отто Бель кино хийсэн бөгөөд кино хийсэн юм.

0 Лаяк

#5

Дэлхийн хамгийн залуу цорын ганц эмэгтэй бүргэдчин Н.Айшолпан

0 Лаяк

#6

Дэлхийн хамгийн залуу, у\цорын ганц эмэгтэй бүргэдтэй анчин охин

0 Лаяк

жагсаав #7
0 Лаяк