Алдарт Жэймс бонд цувралын хамгийн их ашиг олсон анги юу вэ ?

хамгийн-хамгийн
#1
0 Лаяк

#2

2012 он Skyfall 1’108’561’008$

	http://www.007james.com/articles/box_office.php
0 Лаяк

#3

Жэймс Бонд бол Английн хувьд гарцаагүй бэлэг тэмдэг болсон зүйл билээ. Алдарт цувралын сүүлийн ангиудад амжилттай тоглосон жүжигчин Даниел Крэйг Английн тагнуулчийн дүрийг цаашид бүтээсээр байх болно гэдгээ хэлжээ. Түүний тоглосон хамгийн сүүлийн анги болох Skyfall кино ирэх 10-р сард нээлтээ хийнэ. Бондын анхны анги одоогоос 50 жилийн өмнө буюу 1962 онд “Dr No” нэртэйгээр гарч байсан юм. Түүнээс хойш 23 анги бүтээгдсэн бөгөөд түүхэн дэх хамгийн олон ангитай цуврал болсон байна. Бондын цуврал дэлхийн театруудааас нийтдээ гурван тэрбум гаруй фунтын орлого олжээ. 23 ангид Бондын дүрийг зургаан өөр жүжигчин бүтээсэн аж. Бондын цувралын амжилт олсон нэг нууц нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр кинонд өөрчлөлтүүдийг байнга тусгаж байсантай холбоотой юм байна. Даниел Крэйг хэлэхдээ “Миний дараа хэн нэгэн Бондын дүрийг бүтээнэ, гэхдээ намайг одоо боль гэж хэлэх хүртэл Бондын дүрд тоглосоор байх болно, одоо гарах гэж байгаа анги сүүлийн хоёр ангиасаа өөр байх болно, гэхдээ Бондын шилдэг кино хэвээрээ байх болно” гэжээ. Quantum of Solace кино гарснаас дөрвөн жилийн дараа Бондын шинэ анги гарч байгаа юм. Хамгийн сүүлийн анги болох Skyfall-г оскарын шагналт Сэм Мендез найруулжээ. Энэ кинонд Хавиер Бардем, Алберт Финней, Ральф Фиэнесс, Жүди Денч нар тоглосон байна. Киноны зураг авалтыг Шанхай, Туркад авсан бөгөөд бусад зураг авалтыг студид хийжээ. Skyfall кино Английн театруудаар ирэх 10-р сарын 26-наас гарч эхэлн

0 Лаяк