АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч

америк-улс
ерөнхийлөгч
#1

1961 оны нэгдүгээр сард Жон Кеннеди АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, тус орны түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болсон юм. Түүний шийдэмгий чанар, оюуны чадамж, хурц ухаан нь олон хүний сэтгэлийг татаж байв. Цагаан ордонд ирсэн эхний саруудад Кеннеди “улс орныг байрнаас нь урагшлуулж”, зарим санаачлагаа хэрэгжүүлэхийг эрмэлзэж байсан ч, конгресс дахь хуучинсаг үзэлт олонхи шинэтгэл хийхийг эсэргүүцэж байжээ. Гэсэн ч Кеннеди хэд хэдэн хууль батлуулж, улс орныг байдлыг өөрчилж чадсан юм.

Эйзенхауэрын адил Кеннедийн гадаад бодлого коммунизмын аюул заналын тухай төсөөлөлд үндэслэж, ЗСБНХУ, АНУ-ын хооронд “хүйтэн дайн”-ы байдал бас л хэвээр байв. Цөмийн зэвсгийн туршилтыг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурсан 1963 онд л зөвлөлт-америкийн харилцааны түгшүүртэй байдал зөөлөрсөн юм. 1963 оны сүүлчээр Кеннеди улс орноороо аялахаар явжээ. 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд тэр болон түүний гэргий Жаклин нар Даллас хотын төв рүү задгай лимузинээр орж ирсэн байна. 12 цаг 30 минутад мэргэн буудагч гал нээжээ. Хоёр сумны нэг нь ерөнхийлөгчийн хүзүү, нөгөө нь толгойгий нь оносон байна. Тэр Парклендын дурсгалын госпитальд хүрч чадалгүй зам зуураа нас нөгчжээ.

Тэнгисийн явган цэрэгт алба хаасан, барууны болон зүүний бүлэглэлүүдийн аль алинтай, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд, сөрөг тагнуулын албаныхантай холбоотой байсан 24 настай Ли Харви Освальдыг энэ хэрэгт сэжиглэж байв. Төрийн тэргүүний албан тушаалд дэд ерөнхийлөгч Линдон Жонсон оржээ. Жон Кеннедийг 1963 оны арваннэгдүгээр сарын 25-нд Арлингтоны үндэсний оршуулгын газарт нутагтлуулсан юм. Кеннедийн амь насыг бүрэлгэсэн нь 20 дугаар зууны улс төрийн хамгийн дуулиантай гэмт хэргийн нэг бөгөөд одоо болтол учир битүүлэг хэвээр байгаа юм.

3 Лаяк

#2

1961 оны нэгдүгээр сард Жон Кеннеди АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, тус орны түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болсон юм. Түүний шийдэмгий чанар, оюуны чадамж, хурц ухаан нь олон хүний сэтгэлийг татаж байв. Цагаан ордонд ирсэн эхний саруудад Кеннеди “улс орныг байрнаас нь урагшлуулж”, зарим санаачлагаа хэрэгжүүлэхийг эрмэлзэж байсан ч, конгресс дахь хуучинсаг үзэлт олонхи шинэтгэл хийхийг эсэргүүцэж байжээ. Гэсэн ч Кеннеди хэд хэдэн хууль батлуулж, улс орныг байдлыг өөрчилж чадсан юм. Эйзенхауэрын адил Кеннедийн гадаад бодлого коммунизмын аюул заналын тухай төсөөлөлд үндэслэж, ЗСБНХУ, АНУ-ын хооронд “хүйтэн дайн”-ы байдал бас л хэвээр байв. Цөмийн зэвсгийн туршилтыг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурсан 1963 онд л зөвлөлт-америкийн харилцааны түгшүүртэй байдал зөөлөрсөн юм. 1963 оны сүүлчээр Кеннеди улс орноороо аялахаар явжээ. 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд тэр болон түүний гэргий Жаклин нар Даллас хотын төв рүү задгай лимузинээр орж ирсэн байна. 12 цаг 30 минутад мэргэн буудагч гал нээжээ. Хоёр сумны нэг нь ерөнхийлөгчийн хүзүү, нөгөө нь толгойгий нь оносон байна. Тэр Парклендын дурсгалын госпитальд хүрч чадалгүй зам зуураа нас нөгчжээ. Тэнгисийн явган цэрэгт алба хаасан, барууны болон зүүний бүлэглэлүүдийн аль алинтай, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд, сөрөг тагнуулын албаныхантай холбоотой байсан 24 настай Ли Харви Освальдыг энэ хэрэгт сэжиглэж байв. Төрийн тэргүүний албан тушаалд дэд ерөнхийлөгч Линдон Жонсон оржээ. Жон Кеннедийг 1963 оны арваннэгдүгээр сарын 25-нд Арлингтоны үндэсний оршуулгын газарт нутагтлуулсан юм. Кеннедийн амь насыг бүрэлгэсэн нь 20 дугаар зууны улс төрийн хамгийн дуулиантай гэмт хэргийн нэг бөгөөд одоо болтол учир битүүлэг хэвээр байгаа юм.

0 Лаяк