Анхны медаль авсан олимп?

#1
0 Лаяк

#2

Мексикийн Мехико хотноо зохиогдсон 1968 оны зуны олимпийн наадамд манай улсаас 16 тамирчин оролцож байжээ. Зуны олимпийн наадамд хоёр дахиа оролцсон монголчууд анхны медалиудаа хүртсэн юм.Манай тамирчид нэг мөнгө, гурван хүрэл, хоёр тамирчин шагналт байранд шалгарч Монгол Улс 27 дугаар байрт шалгарч байжээ. Багийн бүрэлдэхүүнд буудлагын төрлөөр Ё.Батсүх, М.Жанцанхорлоо Т.Мягмаржав, гимнастикийн төрлөөр эрэгтэй тамирчин З.Нямдаваа оролцсон бол энэ төрөлд эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөн нь Ц.Гүндэгмаа, Я.Туяа, Д.Норолхоо нар байв. Мөн хөнгөн атлетикаар ганцхан эмэгтэй тамирчин явсан нь зээрэнцэг шидэлтийн Д Намжилмаа юм. Харин чөлөөт бөхийн тамирчид өргөн бүрэлдхүүнтэй оролцож Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Ц.Нацагдорж, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар тус тусын жинд хүч үзэн зодоглосон юм. Шигшээ багийн тамирчин Жигжидийн Мөнхбат 87кг-ын жинд зүүн Герман, Мексик, Швейцарь улсын тамирчдыг оноогоор ялж, IV тойрогтоо гоц мөргөн V, VI тойрогтоо Болгар, ЗХУ-ын тамирчидтай хайнцаж баруун Германы тамирчин Пекхэмийг ялснаар олимпийн мөнгөн медалийг зүүж эх орныхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулсан юм

0 Лаяк

#3

Энийг мэдэхгүй монгол хүн цөөхөн байхөө Мексикийн олимп шдээ Баянмөнх аварга анхны медалыг авчирсан 68 оны олимпоор

0 Лаяк