Богинохон мөртлөө хөөрхөн өгүүллэгүүд

өгүүллэг
#1

Найз залуугаа өөрөөсөө ч илүүгээр хайрладаг нэгэн бүсгүй байв.Тэр хоёр хамтран амьдардаг байсан бөгөөд энэ хорвоод тэднээс илүү жаргалтай хос гэж үгүй байлаа. Нэгэн өдөр 2 хос маань удаан уулзаагүй багынхаа найзтай уулзаж хөгжилтэй зүйлс ярилцан өдрийг их л зугаатай өнгөрүүлж гэнэ. Багын найз нь үнэхээр ухаалаг, сайхан сэтгэлтэй, нүдэнд дулаахан эр байв. Үнэнийг хэлэхэд энэ эр найзынхаа бүсгүйд эртнээс сэтгэлтэй байжээ. Бүсгүй ч энэ нүдэнд дулаахан залуу өөрт нь сайн гэдгийг мэднэ. Гэсэн ч бүсгүйн нүдэнд өөрийнх нь хамгаас хайртай найз залуу нь л эр хүний ёсоор харагдана.

Цаг хугацаа хөвөрсөөр. Хоёр жилийн дараа гэхэд бүсгүй их л гунигтай, баяр баясалгүй болсон байна. Учир нь түүний хамгаас хайртай найз залуу нь өдөр ирэх тусам танигдахын аргагүй өөрчлөгдөж их л уур уцаартай юм л бол хашгирч загнаж хэрүүл өддөг болжээ. Бүр нэг өдөр архи ууж ирээд агсам тавих шахуу юм болж бүсгүйн тэвчээр алдран утсаа шүүрэн гэрээсээ гарч. Гараад зөндөө уйлсан хэдий ч сэтгэл нь онгойх янз алга. Тэгээд ядаж байхад учирлаад ярих найз ч байсангүй. Утсан дээрх жагсаалтаа хартал нөгөө нүдэнд дулаахан залуугийн дугаар байна. Яагаад энэ хүний дугаар утсан дээр нь байсныг ойлгоогүй ч нэг их удаан бодолгүй түүнрүү залгалаа. Үүнээс хойш бүсгүй багын найзтайгаа байнга уулзаж ярилцдаг болов.

  • "Тэр яагаад ийм зан гаргаад байгаа юм бол? "

  • “Мэдэхгүй ээ”

  • “Өөр хүнтэй болсон юм болов уу?”

  • “Бүү мэд”

  • “Чи түүнээс яагаад ингээд байгааг нь асуугаад өгөөчдээ” Иймэрхүү маягаар өрнөдөг байсан тэдний яриа сүүлдээ илүү дотносч бие биесийнхээ сонирхол үзэл бодлыг хэлэлцдэг болов.

Найз залуугийнх нь хэдэрлэх улам ихэссээр бүсгүйн нүдэнд дулаахан залуу руу гүйж очих олширсоор. Эцэстээ тэрний сэтгэл бүр мөсөн хөрж найз залуугаасаа салжээ. Тэгээд төд удалгүй нүдэнд дулаахан залуутай болздог болж, бас хайртай ч болж. Нүдэнд дулаахан залуу ба бүсгүй хоёрын хайр улам бадамлан асч тэд хүүхэдтэй болжээ.

Энэ хоёрын аз жаргалтай байх энэ мөчид бүсгүйн хуучин найз залуу юу хийж байгааг сонирхуулъя.

Тэр хуучин найз охиндоо зориулж захиа бичиж байна. Гэхдээ энэ захиаг түүнд өгөхийг хүсэхгүй байгаа болохоор онгоц болгож нугалаад голд хөвүүлжээ. Залуу захиандаа ингэж бичсэн байлаа.

"Миний амьдралын ганц утга учир цорын ганц хайр минь. Би чамдаа чин зүрхнийхээ угаас хайртай байсан юм шүү. Би чамайг хязгааргүй их хайрладаг шиг чи намайг хайрладаг байсныг би мэднэ. Тиймээс хонгор минь би нэг тэнэг зүйл сэдсэн юм. Хонгор минь би эдгэршгүй өвчтэй болсноо чамаас нуусан. Энэ хорт хавдар намайг өдрөөс өдөрт идэж байна. Чамдаа мэдэгдэхийг хүсээгүй учир чиний хажууд хүчлэн инээж, чамайг байхгүйд өвдсөндөө чичигнэдэг байлаа. Чи санаж байна уу хоёулаа миний багын найзтай нэг уулзаж байсныг. Миний тэр найз чамд үнэхээр хайртай байсныг би мэднэ. Тэгээд түүнийг олж чамайг дагуулан тэрэн дээр очсон. Яг тэр үед би найдлагагүй болсон гэдгээ сонсоод удаагүй байсан юм. Чамайг түүнд татагдаж тэр найзыг минь хайрлаасай гэж би их хүссэндээ. Гэхдээ чи минь надад л дэндүү хайртай болохоор найзыг минь тоож ч харахгүй байгааг би анзаарсан. Үүнээс хойш би бага багаар зангаа хувиргаж эхэлсэн. Чамд уурлаж хэрүүл өдөж амьхандаа чамайг өөрөөсөө холдуулах гэж чармайж байв. Бас чиний утсанд нөгөө найзынхаа дугаарыг нууцаар хадгалж үлдээсэн. Нэг өдөр архи энгэртээ цацаад согтуу хүний дүр эсгэж очиж байснаа санаж байна. Худлаа агсам тавьж, худлаа жүжиглэж. Чамайг утсаа шүүрч аваад өнчин нулимстай гарсан хойно чинь миний зүрх зүсэгдэх шиг болж хэдий эр хүн ч гэлээ хүүхэд шиг уйлж байсансан. Чамайг түүнд дасахын хэрээр би гутарч бас баярлаж билээ. Хайрт минь чи надаас “Чи яагаад ийм тэнэг зүйл хийсэн юм бэ?” гэж асуувал “Би чамд хайртай учраас чи надад хайртай учраас” гэж би хариулна.

Хэрвээ…Хэрвээ би чамд үнэнийг хэлсэн бол, хэрвээ эцсээ хүртэл чи намайг хайрласан бол, хэрвээ намайг үхэхэд дэргэд минь чи байх байсан бол намайг бурхны оронд залрах тэр мөчид чиний амьдрах хүсэл алдрах байсан. Чиний аз жаргал, хүсэл тэмүүллийг өөртэйгөө хамт булшилж үнэндээ зүрхэлсэнгүй. Миний араас явж чадахаар тийм их зоригоор чи намайг хайрладаг болохоор тийм эмгэнэлт замыг сонгохвий гэж би их айсан. Тиймдээ ч чиний намайг хайрлах тэр их хайрыг үгүй хийх тэнэг шийдвэр гаргасан юм. Намайг уучлаарай хайрт минь, үхэн үхэтлээ чамдаа үнэнч хайртай байсан шүү би чинь. Тэнгэрийн орноос чамайгаа аз жаргалтай инээхийг харах надад сайхан байх болноо."

Залуу захиагаа дуусгаад цурхиран уйлав.

Болдогсон бол чамайгаа урт удаан хайрлахсан
Болдогсон бол жаахан илүү амьдрахсан
Болдогсон бол хайртыгаа эцсийн удаа харахсан
Болдогсон бол чамайг тэврээд үхэхсэн

3 Лаяк

#2

Улаан гэрлэн дохио асаж замын хөдөлгөөн түр зуур зогсов.

Замын хажуугаар урт сайхан өтгөн үсээ салхинд хийсгэн алхаж яваа хүү спорт мотоцикл унасан хүнийг харан атаархаж цаашаа алхана.

Спорт мотоцикл унасан хүн түүний хажууд зогсож байгаа хөөрхөн хүүхэн сундалсан нэг жижиг мотоциклтай залууг харан атаархал нь хөдлөн сууна.

Хөөрхөн хүүхэн сундалсан залуу хажууд талд нь зогсож байгаа өвөөгийн унасан үнэтэй Мерседес Бензийг авахыг хүснэ.

Халзан толгойгоо илэн суугаа өвөө замын хажуугаар алхан яваа хүү шиг урт сайхан өтгөн үстэй ч болоосой хэмээн дотроо бодно.

Энэ бол амьдрал!

0 Лаяк

#4

Монгол өгүүллэг гээд 1980-аад онд хэвлэлтэнд орсон ном байгаа тухайн үеийн бүх л сайн зохиолчдын шилмэл өгүүллэгүүдээс бүрдсэн. Намайг хамгийн анх номтой нөхөрлүүлсэн ном доо :slight_smile:

0 Лаяк

#5

Заяаны хань

Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилснээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.

Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.

Сургамжит өгүүлэл 2

0 Лаяк

#6

Нэрт зохиолч Эрнест Хэмингуэй ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах дөрөвхөн үгтэй өгүуллэг бичиж чадна хэмээн мөрийцжээ. Тэрээр мөрийгөө авсан бөгөөд өгүүллэг нь “Хүүхдийн бойтог зарна. Хэрэглээгүй” хэмээсэн дөрвөн үгтэй л байж.

Фредерик Браун хамгийн богинохон, аймшгийн өгүүлэг бичсэн. “Дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлийн хүн гэртээ сууж байтал хаалгыг нь тогшив

О.Хенри уламжлапт аргаар буюу холбоос, өрнөл, зангилаатай бичсэн богино өгүүллэгийн тэмцээнд “Жолооч тамхиа асаачихаад хэр их бензин үлдсэнийг харахаар бензинийхээ сав руу тонгойлоо. Талийгаач дөнгөж 23 настай байжээ” гэж бичээд түрүүлсэн байна.

Англид болсон нэг удаагийн тэмцээнд “хатан, бурхан, секс, нууц” гэсэн сэдвүүдийг хөндөж бичихийг даалгажээ. Түрүүлсэн өгүүллэг нь “Өө бурхан минь, би хэнээс жирэмсэлснээ мэдэхгүй байна хэмээн хатан орилжээ

Хамгийн богино намтар гэсэн төрөлд нэгэн франц эмэгтэй ялжээ. Настай эмэгтэй “Урьд нь миний нүүр толигор, банзал үрчгэр байж. Харин одоо эсрэгээрээ” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж

0 Лаяк

#7

Эмийн санд тохиолдсон явдал амьдралыг нь өөрчилжээ.

Нэгэн эмийн санд залуухан хос орж иржээ. Тийм ч үнэтэй биш ч цэвэрхэн хувцасласан байлаа. Бүсгүй өнөө маргаашгүй төрөх дөхсөн том гэдэстэй харагдана. Тэд нярайн тасгийн барааг үзэж, үнийг нь хараад буцаан тавина. Тэгээд хамгийн хямд өвчин намдаах эм аваад жирэмсэн хүн ууж болох эсэхийг асуув. - Тийм ээ, болно. Та юунд уух гэж байгаа билээ? - Би их ханиалгаад байгаа юм л даа. Ханиалгахаар нуруу өвдөөд шөнө ч унтаж чадахгүй байна. Эмийн санч арай хямд эм хайж байх зуур залуу хэлэв. - Уучлаарай. Би саяхан ажилгүй болсон болохоор илүү үнэтэй эм авах боломжгүй байна л даа. - Ойлгомжтой гэж хариулсанаа эмийн санч - Манайд зарим нэг бараа гаднах савалгаа нь муудсанаас зарж борлуулж болохооргүй болсон байгаа. Та нар дургүйцэхгүй бол би та нарт өгье. Миний зүгээс өгч буй бэлэг гэж бодоорой. Эмийн санч тэдэнд ханиалганы маш сайн сироп 5ш, өвчин намдаах эм 4 хайрцагийг, жирэмсэн эмэгтэйн бүс, хэдэн боодол живх авчирав. Энэ бүхнийг хараад залуу хос тэсэлгүй уйлж, талархаж барахгүй байлаа. Яг энэ үед дэлгүүрт орж ирсэн эрэгтэй ярианд оролцон - Уучлаарай, та ямар мэргэжилтэй билээ? гэхэд - Би компьютерийн мэргэжилтэй л дээ гэж залуу хариулав. - Би нэг их холгүй нэг компьютерийн дэлгүүртэй юм л даа. Надад яг тан шиг мэргэжлийн хүн хэрэгтэй байгаа юм. Та маргааш хүрч ирээд ажилд орвол болох болов уу? Тэр үед ямар их нулимс асгарсаныг үгээр хэлэмгүй. Долоо хоноийн дараа бүсгүй эмийн санд шинэ төрсөн бяцхан охиноо тэврэн орж иржээ. Өөрийн гараар бэлдэж жигнэсэн бялуу авчирсан нь түүний талархалын илэрхийлэл байв. Амьдралд юу ч тохиолдож болно. Эр хүнд тугал хариулах өдөр байхад туг барих өдөр заавал ирдэг…

0 Лаяк