Майкл Жордангийн амжилтын нууц нь юу вэ?

michael-jordan
амжилт
#1

2 Лаяк

#2

“Та зүрх сэтгэлээсээ бүхнээ зориулан дайчилсан л бол хожих нь тийм ч чухал биш.” Майкл Жордан

0 Лаяк

#3

Хамгийн энгийнээр бол тэр хүн юу хийх ёстойгоо мэдэж байсанд л асуултын хариулт байгаа байх.

0 Лаяк

#4

Сагсан бөмбөгийн хаан алдарт сагсчин Майкл Жорданы тансаг харшийг та бүхэндээ танилцуулж байна. 2,5 км газар нутагтай энэхүү эдлэнд нь гольфийн талбай, хоёр усан бассейн болон хөл бөмбөгийн талбай байдаг бол тансаг харшид нь 9 унталгын өрөө, 17 угаалгын өрөө болон жакузи тэр ч бүү хэл сагсны заал байдаг аж. Түүнчлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон кино театр, бялдаржуулах танхим, найзуудтайгаа тухлан суух лоунж хүртэл байдаг бөгөөд энд 1000 шил дарс байдаг гэнэ. Алдарт сагсчинд Чикаго дахь тус хаусаас гадна Хойд Каролина, Ута-д хэд хэдэн хувийн эдлэн байшин байдаг юм байна. 29 сая доллар буюу монгол мөнгөөр 55 тэрбумын харшдаа Жордан 20 жил амьдарчээ.

0 Лаяк

#5

Тэр хэзээ ч бууж өгөөгүй мөн тэр бүх зүрх сэтгэлээ энэ агуу спортод зориулсан учраас амжилтанд хүрсэн гэж боддог.

0 Лаяк

#6

Майкл Жордан: Би амьдралдаа маш олон удаа алдсан хүн. Тиймээс л амжилтад хүрсэн.

Эцсээ хүртэл тэмц Амжилтад хүрэхийн тулд эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг заавал үздэг байх ёстой. Спортоор жишээ авахад сагсан бөмбөгийн амьд домог Майкл Жордан, Аргентины шигшээ багийн шилдэг довтлогч Диего Армандо Марадона зэрэг тамирчид бүгд тэмцэл дунд амжилтад хүрчээ. Майкл Жордан “Би 9000 мянган шидэлтийг алдаж байсан. Ойролцоогоор 300 тоглолтод ялагдал хүлээсэн. Надад 26 удаа шийдвэрлэх шидэлт хийх боломж байсан үед түүнийгээ алдсан. Би амьдралдаа маш олон удаа алдсан хүн. Тиймээс л амжилтад хүрсэн" гэжээ. Түүнчлэн “Өнөөдөр хийж чадах зүйлсээ хэзээ ч битгий хойш тавьж бай” гэж “Forbes" сэтгүүл зөвлөсөн байна.

0 Лаяк

#7

Дэлхийн хүн амын дөнгөж нэг хувьд хүрэхгүй хэсэг амжилтад хүрсэн байдаг талаар “Enterprenuer.com"-ийн судалгаанд онцолжээ. “Enterprenuer.com"-ийн үзэж байгаагаар эрч хүчээ хэрэгтэй зүйлд зарцуулж чаддаг хүн л амжилтад хүрдэг байна. Амжилтад хүрсэн хүмүүсийн хэлснээр “Амьдралынхаа үнэ цэнэтэй цаг хугацааг хэрэггүй зүйлд зарцуулж эрч хүчээ үрэх хэрэггүй" ажээ. Хэрэггүй зүйлд цагаа дэмий хоосон үрснээр ямар нэгэн чухал зүйлийг “алдаж” байдаг. Тиймээс өөрийнхээ өмнө тавьсан зорилгодоо үнэнч байх хэрэгтэй гэнэ. “Apple"-ийн үүсгэн байгуулагч асан Стив Жобс “Би өглөө бүр толинд хараад өнөөдөр миний амьдралын хамгийн сүүлийн өдөр байсан бол одоо хийх гэж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хийхийг хүсэх байсан уу гэж асуудаг. Хэрэв олон өдөр үгүй гэсэн хариулт авбал, өөрчлөлт хэрэгтэй байгааг харуулж байдаг" гэжээ.

Эцсээ хүртэл тэмц

Амжилтад хүрэхийн тулд эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг заавал үздэг байх ёстой. Спортоор жишээ авахад сагсан бөмбөгийн амьд домог Майкл Жордан, Аргентины шигшээ багийн шилдэг довтлогч Диего Армандо Марадона зэрэг тамирчид бүгд тэмцэл дунд амжилтад хүрчээ. Майкл Жордан “Би 9000 мянган шидэлтийг алдаж байсан. Ойролцоогоор 300 тоглолтод ялагдал хүлээсэн. Надад 26 удаа шийдвэрлэх шидэлт хийх боломж байсан үед түүнийгээ алдсан. Би амьдралдаа маш олон удаа алдсан хүн. Тиймээс л амжилтад хүрсэн" гэжээ. Түүнчлэн “Өнөөдөр хийж чадах зүйлсээ хэзээ ч битгий хойш тавьж бай” гэж “Forbes" сэтгүүл зөвлөсөн байна.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/амжилтын-нууц/?cid=7

0 Лаяк

#8

тэр бөмбөг л боддог байсан юм

0 Лаяк