Монголд ирж байсан ямар Холливудын одууд байдаг вэ?

#1
1 Лаяк

#2

“Fast and Furious” болон “Avatar” кинонд тоглож олны танил болсон Америкын жүжигчин Michelle Rodriguez Монголд 10 сарын 1 - 5 хооронд ирсэн байналээ.

0 Лаяк

#3

ichelle Rodriguez байгаа

0 Лаяк

#4

Холливудын од Matt Damon-ийг Монголд ирсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд өчигдөр үдэш шуугиан тарилаа.

Монгол залуутай “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр авахуулсан зураг нь инстаграм болон фэйсбүүк, твиттерээр тарсан бөгөөд алдартай жүжигчин залууг Бээжин явах замдаа ийнхүү манай улсад түр буудалласан гэх мэдээлэл байна. Түүнийг Блю Скай тауэрт буудалласан тухай ч бичицгээж байлаа.

Мэтт 1970 онд АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хотод төрсөн. Өдгөө эхнэр дөрвөн хүүхэдтэй аж. Тэрбээр кино карьераа 1988 онд эхэлснээсээ хойш 200 гаруй кинонд тоглосон ба тэдгээрийн дунд бидний шимтэн үзэх дуртай “Цэрэг Райныг аварсан нь”, “Мэргэн буудагч”, “Ялагдашгүй” зэрэг олон алдартай кино бий. Matt Damon хамгийн сүүлд “Ангараг гарагийн хүн” хэмээх киноны гол дүрийг бүтээсэн билээ.

Нэгэн цагт найруулагч Пол Гринграссын хэлснээр “кино урлагт азаар заяагдсан алтан од” хэмээн нэрлэгдсэн жүжигчин бол Холливуудын супер од Мэтт Дэмон. Мэттью Пейж буюу Мэтт Дэмон ирэх баасан гаригт 40 насны ойгоо тэмдэглэнэ. Тэрбээр 1970 онд АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хэмээх жижигхэн хотод хөрөнгийн биржийн брокер Кент Телфер Дэмон болон Леслигийн их сургуулийн сурган хүмүүжүүлэгч, профессор Нэнси Карлсон Пэйж нарын гэрт мэндэлсэн. Дэмон нэрт жүжигчин Бэн Аффлектай өвөр түрийдээ орон өссөн ба өвөг дээдэс нь Англи, Шотланд, Финлянд, Швед цус холилдсон хүмүүс аж. Эцэг эх нь салсны дараа тэрбээр ээжтэйгээ хамт урлагт элэгтэй үеэлийнхээ хотод зэргэлдээ гудамжинд амьдрах болсноор тэдний одоог хүртэл үргэлжилсэн уран бүтээлийн хамтын гараа эхлэхэд томоохон хүчин зүйл болжээ. Дэмон 1988 онд Харвардын их сургуульд элсэн суралцсан ч төгсөж амжаагүй. Дээд боловсрол эзэмшихэд нь саад болсон зүйл бол кино урлаг. Дэмон сайн сайхан амьдрахын тулд өөр шиг нь санхүүгийн мэргэжилтэн болох ёстой хэмээн яншдаг эцэг, эсхүл эрдэм номын мөр хөөсөн ээжийнхээ мэргэжлийг өвлөж авахыг хүссэнгүй. Түүний цор ганц мөрөөдөл бол ердөө л “Загалмайлсан эцэг”, “Оддын дайн” шиг алдартай кинонд гол дүр бүтээж дэлгэцийн од болох байлаа. Мэдээж энэ хүсэлд нь хэдийнэ кино урлагт хөл тавиад амжсан үеэл дүү Бэн Аффлек нь ихэд нөлөө үзүүлсэн гэнэ. Мэтт хожим дурсан ярихдаа “Намайг их сургуулийн оюутан болоод сургуулийн зүг алхаж явахад оюутан охидууд үеэлийн маань зурагт хуудас бүхий сэтгүүлийг булаалдах шахан үзэхийг хараад тун их атаархдаг байсан, намайг 18-тай байхад тэр 16-тай хэдийнэ охидын мөрөөдөл болоод эхэлчихсэн байлаа” хэмээн инээмсэглэн ярьсан байдаг.Мэтт оюутан болсон жилдээ өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөөр найруулагч Доналд Петригийн нэгэн кинонд тоглох болов. Энэ бол түүний хувьд үнэхээр асар том боломж байлаа. “Mystic pizza” хэмээх 1988 онд дэлгэцнээ гарсан инээдмийн, уянгын кинонд тэр үед мөн л жүжигчний карьераа эхлээд удаагүй байсан Холливудын супер од Жулиа Робертстой хамт гол дүрд нь тоглосон нь түүний амьдралын хамгийн дурсамжит үе байлаа. Тэр хэтэрхий их хичээсэн болоод ч тэр үү нэг л биеэ барьж, найруулагчийн хэлснээр жүжиглэж чадахгүй байлаа хэмээн Жулиа хожим нэгэн ярилцлагадаа Мэттийн анхны бүтээлийн тухай дурсан ярьсан байдаг. Гэсэн хэдий ч түүний юунд ч үл шантрах дайчин, хөдөлмөрч зан чанар нь найруулагчид гойд таалагдсан гэдэг. Ингээд л тэр өөрийн насан туршийн зам мөрөө олсон гэдэг. Мэтт Дэмон бол нигүүлсэнгүй үзэлтэй. Тэр хэзээ ч эсрэг талын дүрд тоглож үзээгүй бөгөөд үргэлжид бурангуй зүйлсийн эсрэг тэмцэгч, ухаалаг, эрэлхэг зоригтны дүрд тоглож охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмддэг шигээ амьдрал дээр ч хүмүүнлигийн үйлсэд тун идэвхтэй оролцдог нэгэн. Сэтгүүлчид Мэттийг зүгээр ч нэг “Ноён инээмсэглэл” гэж нэрлээгүй юм. Тэр үнэхээр байнга инээмсэглэж явдаг нэгэн. Нэгэн удаа ярилцлага өгөөгүйгээс болж түүний эелдэг занд эргэлзсэн сэтгүүлчид хандан “Хэрвээ би ярилцлага өгөхийг зөвшөөрсөн бол сонирхолтой санагдсан болоод л тэр. Та нар яагаад америкчуудыг нэг нэгийнхээ нүүрэн дээр л инээмсэглэдэг, араас нь өшиглөдөг гэж боддог юм” гэсэн гэдэг. 1997 он хүртэл тэрбээр арваад кинонд Холливуудын олон алдартнуудтай хамт гол болон туслах дүрүүдэд тоглосон ч төдийлөн амжилтад хүрсэнгүй дундаж карьертай залуу жүжигчдийн тоонд нэр нь бичигдсээр л байсан гэдэг. 1997 он л түүнд нэр хүнд, алдрын оргилыг авчирсан он жил байлаа. Мэтт үеэлтэйгээ хамтран “Good will hunting” киноныхоо зохиолыг бичиж гол дүрд нь нэрт жүжигчин Робин Уильямстай хамтран тоглосноор ихээхэн нэр хүндийг олсон юм. Тэр ондоо уг киногоороо Оскарын шагналд нэр дэвшин шилдэг кино зохиолын төрөлд ялалт байгуулсан ба өөр бусад кино наадмуудаас ч хэд хэдэн шагнал хүртсэн юм. Ингэснээр Мэтт Холливуудад өөрийн гэсэн байр суурийг олж авлаа. Дараа жил нь алдарт найруулагч Стивен Спилбергээс нэгэн санал ирэв. Тэрбээр захидалтай дугтуйг ихэд догдлон нээсэн бөгөөд түүнд нь “Цэрэг Райныг аварсан нь” хэмээх бүтээлдээ гол дүрд нь тоглох боломжтойг дурдсан санал байлаа. Мэтт ч энэ боломжийг алдахыг хүссэн Марк Уолберг, Стивен Дорф зэрэг авьяаслаг залуу жүжигчидтэй өрсөлдөн цэрэг Райны дүрд тоглох болжээ. Том Хэнкстэй хамтран тоглосон тус киног үзэгчид маань сайн мэдэх бизээ. Энэ кино тэр үедээ гайхалтай амжилтыг олж таван төрлөөр Оскарын шагналыг хүртэж байсан юм. Түүнээс хойш Мэтт 40 гаруй бүрэн хэмжээний киноны гол болон туслах дүрд тоглоод байгаа бөгөөд Холливуудын алдарт жүжигчид болох Брэд Питт, Жорж Клуни, Том Круз нарын нэртэй эн зэрэгцэн томоохон киноны төслүүдэд оролцох тухай урилга хүлээж авдаг нэгэн болжээ. Түүний нэрийг мэдэхгүй үзэгч гэж байхгүй ч болж. “Авяаслаг ноён Риплей” киноноос эхлэн Жорж Клуни, Жулиа Робертс, Брэд Питт нарын хамт “Oceans eleven”, “Oceans twelve”, “Oceans Thirteen” цувралууд болон өөрийнх нь жүжигчний карьерын гол цөм болох “Bourne Ultimatum”, “Bourne Supremacy”, “The Bourne Identity” кинонуудаараа тэрбээр алдартай. Борны дүрээрээ тэр өөрийн дэлгэцийн имижийг нэгэнт бүрдүүлчихсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэр хэдийнэ алдар хүндийн оргилд гарсан ч эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрч зангаараа бусдын хайрыг татдаг. Зөвхөн 2010 онд л гэхэд уран бүтээлийн зургаан томоохон төсөлд оролцож энэхүү кинонууд нь оны сүүл болон ирэх жилд нээлтээ хийх гэнэ. Мэтт сүүлийн үед ихэнх алдарт жүжүигчдийн нэгэн адил киноны найруулагч, продюссераар ажиллах сонирхолтой болсон. Үеэл Аффлектайгаа хамтран олон ч киноны продюссероор ажиллаад ч амжсан.

0 Лаяк

#5

ЧАКИ ЧАНХятад гаралтай Холливуудын алдартай жvжигчин Чаки Чан Монголд ирсэн.Тэрбээр Монголд хvмvvнлэгийн ажлаар ирсэн байна. Монголд хамгийн vнэтэй буюу 500 долларын vнэтэй V.I.P хvлээн авалтыг хийсэн нь дэлхийн од гэдгээ баталж олон хvний гайхашруулсан. Чаки Чан Монголд гурван хоног саатан тухалсан Холливудын алдарт од Монголд айлчлах vеэрээ дараагийнхаа киноны зураг авах газрыг товлоод авсан юм.

0 Лаяк

#6

Ричард Гиртэй зооглосон өглөөний цай

	Ричард Гир Улаанбаатарт


	 


	
		Өнөөдөр өглөө буюу арваннэгдүгээр сарын 18-ны Бямба гарагт, Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөлөө бүхий хүмүүс Ричард Гиртэй өглөөний цай уун, түүнтэй өнөөдрийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлууд, тэдгээрийг бид хэрхэн өөрчилж болох, аз жаргал гэж түүнийхээр юуг хэлэх, болон түүний хийхээр удаан бодож, зорьж байгаа киноны талаар ярилцлаа.
	


	
		
	


	
		Өглөө 9 цагт Баянгол зочид буудалд болсон уулзалтанд хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болсон хэсэг хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Тун удалгүй, бидний хүлээж буй хүн болох  холливуудын алдарт жүжигчин, Golden Globe Awards буюу Алтан бөмбөрцөг наадмын шагналт, People сэтгүүлээс тодруулдаг оны "Хамгийн тачаангуй эрэгтэй" шагналын эзэн (1999), буддын шашинтан, хүний эрхийн төлөө тэмцэгч Ричард Гир орж ирлээ. Тэрээр одоо 68 настай бөгөөд, олон жил хөлдөөгчинд байсан мэт залуухан хэвээрээ байлаа. Бидний сайн мэдэх түүний тоглосон олон уран бүтээлээс дурдвал, American Gigolo (1980), Pretty Women (1990), Runaway Bride (1999), Chicago (2002), Hachi: A Dog's Tale (2009), Arbitrage (2012) гэх мэт 60 аад кинонд тэрээр дүрээ мөнхөлжээ.
	


	
		
	


	
		Түүний цагаан үс, бараан өнгийн костюм, цагаан цамц, хүрээгүй цэмцгэр харааны шил, бугуйдаа зүүсэн бор өнгийн эрх нь түүнийг маш  нүдэнд дулаахан харагдуулна. Тэрээр кинонд дүр бүтээдэг шигээ энергиэр дүүрэн, үйл хөдлөлтѳй ярих бөгөөд түүний хэлж ярьж байгаа бүхэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө болон хувирч байлаа. Үнэхээр түүний сүүлийн хэдэн жил хийж байгаа ажлуудыг нь эргэцүүлэн бодоход, хүн төрөлхтөний аз жаргал, байгаль орчинд ээлтэй байдлыг түгээх их ажлыг эхлүүлсэн мэт.
	


	
		Ричард Гир яриагаа  "Та бүхний (Монголчуудын) алсын хараа юу бэ?", "Бүр том зорилго чинь буюу газар дэлхийтэй хэрхэн холбогдож байна вэ?" гэх асуултуудаар эхэлсэн ба "XXII-р зуунд цэвэр ус, цэвэр агаар, нутаг дэвсгэр ямар ч алт эрдэнэсээс илүү үнэ цэнэтэй болно" гэдгийг онцолж байв.  Тэрээр мөн Монголд ирээд унтах гэсэн болов ч агаарын бохирдлоос болоод сайн амарч чадаагүйгээ хуваалцан, яагаад ийм том газар нутагтай, цөөхѳн хүн амтай ард түмэн ийм их хорт утаанд амьдарч байгааг гайхан, "Бид бүгдээрээ нийлбэл юу г ч бүтээж чадна" гэдгийг сануулж байлаа. Мөн, "Аз жаргал гэдэг нь эд баялагт биш харин хүмүүст туслахад оршдог юм шүү дээ" хэмээн ярих нь бүх насаараа дэлхийг тойрон аялж, үзээгүй газар, хүрээгүй зүйл тун ховор түүний бидэнд хүргэх гэсэн мессеж мэт.
	


	
		Сүүлийн хоёр жил, 2016 онд Norman: The Moderate Rise and Tragic Fall of а New Yоrk Fixer, 2017 онд The Dinner болон Three Christs гэх гурван кинонд дүрээ бүтээгээд байгаа тэрээр, өөрийн 10 жил бодсон киног хийхийг  зорин ажиллаж байна. Энэ нь нэгэн ламын тухай кино бөгөөд Говь -д багахан хэсгийн зураг авалтыг хийх мөрөөдөлтөй байгаагаа дурдан, дэлгэрэнгүй мэдээллийг кино бэлэн болоход ярина хэмээн хошигнож байлаа. Тэрээр Монголчууд бидэн шиг болоогүй зүйлийг урьдчилж ярих дургүй хүн бололтой.
0 Лаяк

#7

Стивэн Сиагел орох л байх даа

0 Лаяк

#8

Fast and Furious киноны жүжигчин Баян Өлгий аймагт болсон Бүргэдийн Баярт Бүргэдчин Айшолпантай уулзхаар ирсэн.Эндээс харахад Айшолпан ч од шүү

0 Лаяк

#9

Америкийн жүжигчин Мишел Родригез өчигдөр Монголд буужээ. Тэрбээр шүтэн бишрэгч монгол охины хамт Чингис хаан нисэх онгоцны буудалд авахуулсан зургаа өөрийн твиттер хуудсан байрлуулсан байна. Одоогоор жүжигчин бүсгүй манай улсад ямар хэргээр ирсэн нь тодорхойгүй байна. Мишел Родригез хамгийн сүүлд “Мачете” хэмээх киноны гол дүрд тоглосон бол түүнээс өмнө “Аватар” киноны туслах дүрд тоглосноор бидэнд танил болсон гэж болно. Түүнчлэн “Ресидент Эвил”, “Галзуу хурд” зэрэг киноны гол болон туслах дүрүүдийг бүтээсэн юм. 36 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн онд таван сая ам.долларын ашигтай ажилласан бөгөөд адал явдалт тулаант киноноос гадна видео тоглоом энимэйшн киноны салбарт дүр бүтээх олон гэрээг өнгөрсөн жил байгуулж чаджээ.

0 Лаяк