Монголд чөлөөт бөх хэзээ бий болсон бэ?

#1
1 Лаяк

#2

1958 онд ЗХУ-ын Днепропетровск хотын төмөр замын дээд сургууль төгсгөж ирсэн инженер Дамбын Дамдинсүрэн 1960 оны сүүлчээр төмөр замын техникумын сурагчид голлосон 16 хүнтэй чөлөөт бөхийн шинэ секцийг төмөр замчдын соёлын ордны спортын тэнхимд анхныхаа хичээлийг хийснээр Монголын чөлөөт бөхийн түүх эхэлсэн юм. 1961 оны намар энэ секцээс шалгарсан хэсэг тамирчид болон үндсэний бөхөөр өсч явсан бөхчүүдийг Болгар улсад бөхийн хамтарсан бэлтгэлд явуулав.1962 оны 04-р сард Улаанбаатар хотноо Казахстан ССР-БНМАУ-ын анхны нөхөрсөг уулзалт тэмцээн зохиогдсноор бөх сонирхогчдын дунд чөлөөт бөхийн барилдаантай танилцах өргөн боломжийг олгов. 1963 онд Будапешт хотноо зохиогдсон ах дүү найрамдалт армиудын олон улсын тэмцээнд С.Цэрэн, Ц.Санжаа нар хүрэл медаль авсан нь манай түүхэнд анхны олон улсын медаль юм. 1963 онд Дэлхийн аварга шалгаруулах 7-р тэмцээн Болгарын Софи хотноо зохиогдон манайхан анх удаа дасгалжуулагчаар О.Цэрэндагва, тамирчнаар Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Тарваа нар оролцсон Ц.Санжаа жиндээ 8-р байр эзэлсэн түүхтэй. Манай бөхчүүд 1963 онд БНБАУ-ын Софи хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 7-р удаагийн тэмцээнд анх удаа оролцсон юм. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар О.Цэрэндагва, Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ш.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Төрваа, багийн ахлагчаар С.Шархүү нар оролцож анхны салхийг хагалсан алдартангууд байлаа. Үүнээс хойш удаа дараагийн бүх ДАШТ-нүүдэд манайхан одоог хүртэл 33 удаа тасралтгүй оролцсон. /1982 онд оролцоогүй/ 1964 оны Токиогийн зуны Олимпийн наадамд О.Цэрэндаваа дасгалжуулагчтай Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ч.Санжаа нар Олимпийн наадамд оролцсон анхны тамирчид байлаа.Дэлгэрэнгүй: http://www.wrestling.mn/page/show/19

0 Лаяк

#3

0 Лаяк