Монголчуудын өвөг дээдэс Хүннү мөн үү?

хүннү
#1
0 Лаяк

#2

Хамгийн анхны төрт улс нь Хүннү нар гэж түүх дээр үздэг шдээ

0 Лаяк

#3

Төв азийн өндөрлөгт олон хүчирхэг овог аймаг, төрт улсууд мандан бадарч бутран сарниж байсны нэг нь бидний өвөг дээдэс болох хүннүчүүд буюу Хүннү гүрэн юм. Түүхэнд тэмдэглэгдэх болсон цаг хугацаа нь МЭӨ II зуун боловч хятадын эртний МЭӨ \Л1-/1 зууны үед үүссэн гэх Шан улс болон түүний дараа дараагийн эзэнт улсуудыг айлган болгоомжлуулж байснаас үзэхэд түүнээс эртнээс улбаатай болох нь харагдаж байна. Хятадын цагаан хэрэм МЭӨ У-р зуунд баригдаж эхэлсэн гэж үзвэл үүнээс өмнө 500 магадгүй түүнээс ч урт хугацаагаар урд хөршөе зовоосны эцэст нанхиадын хуанди нар аргаа барахдаа хэрэм барих шийдвэр гарган ажлыг эхлүүлсэн байх л даа.

0 Лаяк

#4

Хүннү Монголчуудын өвөг дээдэс болохыг нотолсон нь

Хүннү нар зөвхөн Хятад төдийгүй Дунху, Юэчжи, Динлин зэрэг эргэн тойрны бусад нүүдлийн малчин анчин гөрөөчин аймгуудтай ч харилцаа холбоотой байсан нь мэдээж. Гэвч МЭӨ IY-III зууныг хүртэлх үед тэд чухам яаж харилцаж байсан тухай түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн зүйл бараг үгүй. Хүннүгийн холбоонд олон аймгууд байсан хэдий ч зонхилогчид нь монгол угсаатнууд байсан. Рашпунцаг 1775 оны үед дуусгасан “Болор эрхи” бүтээлдээ “хүннүчүүд Монголчуудын өвөг дээдэс мөн” гэсэн бол Ерөнхий сайд А.Амар агсан 1934 онд хэвлүүлсэн “Монголчуудын түүх” номондоо “хүннүчүүд монгол гаралтай гэдэгтэй маргах нь утгагүй” гэжээ. Манай нэрт эрдэмтэн, доктор Г. Сүхбаатар агсан Хүннүгийн талаар ул суурьтай судалгаа хийж 1980 онд нийтлүүлсэн «Монголчуудын эртний өвөг (Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл угсаа гарвал) » хэмээх бүтээлээрээ Хүннү нар өвөг монгол хэлтэй, монгол угсааны аймгууд байсныг үндсэндээ бүрэн нотолсон. Тэгвэл сүүлийн үеийн судалгааны үр дүн ямар байна вэ. Хүннү нарын тухай судалгаанд түүхийн хоёр үндсэн эх сурвалж хэрэглэгддэгийн нэг нь хятад хэлний сурвалжууд, нөгөө нь эдийн буюу булш, бунхны олдворууд. Булш, бунхнууд тэр үеийн нийгмийн гишүүдийн эрэмбэ дарааг маш тодорхой илэрхийлж өгдгөөрөө ач холбогдолтой. Хүннүгийн булш, бунхнаас олдсон хүний ясыг судалсан антропологич доктор Б.Түмэн багш энэ талаар, “Хүннү нарын антропологи хэв шинжид орон нутгийн ялгаа ажиглагдаагүй бөгөөд нийт олдворууд Умард Азийн монгол төрхтний антропологи хэв шинжтэй байгаа юм. Харьцуулсан судалгааны үр дүнд тулгуурлан орчин үеийн монголчуудын антропологи хэв шинж хүннүгийн үед бүрэлдсэн болон хүннү нар монголчуудын гарал үүслийн цөм болохыг тогтоосон” гэж бичсэн. Төв аймгийн нутагт байх Ноён уулын болон Архангай аймаг дахь Гол модны оршуулгын газрын дагуул булшнуудаас голдуу залуу хүмүүсийн шарил гарсан гэдэг. Дунд хэмжээний нэгэн булшнаас 50 орчим насны эрэгтэй хүний яс олдсон ба тэдгээр нь нэлээн бадриун бөгөөд 1.7 метр орчим өндөртэй, монгол төрхтэй хүмүүс байсныг Монгол-Францын хамтарсан экспедицийнхэн тэмдэглэсэн. Ийнхүү судалгаа шинжилгээ Хүннүчүүдийн угсаа гарвалыг бидэнд улам бүр ойртуулж байгаа ч соёл, бичиг үсэг, түүх, иргэншил, холбоо харилцаа, ураг барилдлагын зэрэг олон сэжмээр өөр өөр үндэстэн ястнуудтай гүн гүнзгий холбогдсоор байгааг нь ч хэрэгсэхгүй орхиж бас болохгүй. Хүннүд өөрийн язгууртнууд үүссэнээр тэднийг хүрээлсэн нүүдэлчин аймгуудын нэгдэл үүсч, улмаар угсаатан бүрэлдэхэд нөлөөлсөн гэж түүхчид үздэг. Гэхдээ энэ үйл явц бол Хүннү гүрэн байгуулагдахаас хамаагүй өмнө эхэлсэн урт удаан хугацааны үйл явц ажээ. Оросын эрдэмтэн П.К.Козловын удирдсан экспедици 1924 онд Ноён ууланд 12 булш малтсаны зарим нь язгууртных. Эдгээрээс зургадугаар булш нь гэхэд МЭӨ XIII зуунд насан өөд болсон Вузульуоруоди хэмээх тэргүүлэгчийнх гэж тэд тогтоосон байдаг. Энэ бол Хүннү гүрнийг үндэслэгч гэгддэг Модунаас даруй 1100 жилийн өмнөх үеийн хүн гэсэн үг. Тухайн үед булшинд бугын дүрст зээгт наамал бүхий ширмэл ширдэг, алтан чимэглэлүүд, торго, хятад хийцийн чий будагтай аяганаас эхлээд эдлэлүүд хийснээс үзэхүл хүннү болон хань үндэстнүүдийн худалдаа, арилжааны уламжлал ийм хугацаагаар урагшилж яригдана гэсэн үг юм.

0 Лаяк