Монголын үнэт түүх дурсгалын ямар олдворууд гадаад улсад хадгалагддаг вэ?

үнэт-олдвор
#1

Монгол дээл

Илхаант улс үеийн монгол дээл. Цаанаа нэг чамин тансаг сүр сүлд шингэсэн хувцас. Монгол эр хүний бэлхүүс шоргоолж шиг нарийхан гэж 13-р зууны аялагчид, тагнуулчид бичсэн байдаг. Тэд маш хурдан шаламгай хөдөлгөөнтэй гэж бичжээ мэдээж ийм гэдэстэй байсан юм чинь хурдан байхаас яахав. Монгол эрчүүд ийм гоолиг байсан нь түүхэн сурвалж, түүхэн зураг олдвор дээлээр баталгаажсан юм.

Энэхүү дээл нь одоо Канад улсын Онтариа мужын Торонто хотод байрлах Aga Khan музей дотор хадгалагдаж байгаа.

Монгол цоож

Таван түлхүүртэй энэ цоожны хананд нь Монгол улсын газрын зургийг дүрсэлж, Монгол бичгээр бичсэн байдаг аж.

%20Mongol%20Key

ОХУ-ын Челябинск хотын орон нутгийн музейд хадгалагдаж байгаа энэхүү Монгол цоожыг 1948 онд Сталинд 70 насных нь ойг тохиолдуулан манай улсаас бэлэглэсэн байдаг. Жич: Энэ цоожийг хэн ч онгойлгож чадаагүй байгаа гэнэ.

3 Лаяк

#3

Монгол цоож

Таван түлхүүртэй энэ цоожны хананд нь Монгол улсын газрын зургийг дүрсэлж, Монгол бичгээр бичсэн байдаг аж.

0 Лаяк

#4

Монгол бичгийн одоогоор илрээд байгаа хамгийн эртний дурсгал нь ОХУ-ын Чита мужийн нутагт харьяалагдах Ононы сав Хархираа голын хөндийгөөс илрэн олдож “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан пайлуур хөшөөний бичээс болно. Уг хөшөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музейд хадгалагдаж буй.

Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ- д ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн байдаг.

0 Лаяк