Нар жаргах үед харанхуй болдоггүй бүрэнхий болдгийн учир юу вэ?

#1


© Marty Friedel

Хариулаад өгөөч гуйя

0 Лаяк

#2

нар биш дэлхий тэнхлэгээ эргэдэг болохоор /нар алга болдоггүй болохоор /

0 Лаяк

#3

Гэрлийн тунгалаг биетийн сүүдэр нь бага зэргийн харанхуй байдаг.

Нарнаас ирж байгаа гэрлийн цацраг нарлуу харж байгаа дэлхийн хэсэг дээр тусах бөгөөд нөгөө тал дээр шөнө болж байна. Харин бүрэнхий болон үүрийн гэгээний хувьд агаар мандлаас болон гэрлийн долгионы уртаас шалтгаалдаг байхаа

Нар жаргаснаас шөнийн харанхуй болох хүртэлх хэсэг хугацааны туршид ажиглагдах гэрлийн үзэгдлийг үдшийн бүрэнхий гэх ба шөнийн харанхуйгаас өглөө нар мандах хүртэлх хугацаанд явагддаг гэрлийн үзэгдлийгүүрийн гэгээ гэж нэрлэдэг юм.

Эдгээр үзэгдэл нь нарны туяа агаар мандлын дээд давхаргад сарниснаас болж үүснэ. Нар тэнгэрийн хаяанаас доош ороход нарны гэрэлтүүлэх хугацаа багасаж газрын гадарга дээр ирж буй сарнисан туяаны хэмжээ аажмаар буурна. Нарны гэрэл агаар мандлын нягт хэсэгт (Зураг-14-ийн НВСД) сарниж, газрыг гэрэлтүүлнэ. Харин 70 км-ээс дээш өндөрт агаар сийрэг байх учир нарны гэрлийг саадгүй нэвтрүүлнэ. Ингэснээр сарнисан туяа манай дэлхийд ирэхгүй болж харанхуй шөнө болдог.

Нар тэнгэрийн хаяанаас доош 18 градус хүртэл буух үе бол үдшийн бүрэнхий үргэлжлэх хугацаа юм.

Өглөө нар мандах хүртэлх хугацаанд энэ үзэгдэл давтагдах бөгөөд гэхдээ урвуу дараалалтай.

Эх сурвалж

1 Лаяк