Ном унших хурдаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

зөвлөмж
#1

Маш их хэмжээний мэдээллээс хэрэгтэйгээ судалж мэдэхийн тулд ихээхэн цаг хугацаа шаардагддаг. Үгүйдээ л гэхэд бидний ихэнх маань минутанд 200-300 үг уншдаг учраас хэд хэдэн том ном товхимол уншина гэдэг бол тэсвэр тэвчээр цаг хугацаа шаардсан ажил шүү. Хүмүүс харилцан адилгүй авьяас чадвартай байдаг нь үнэн хурдан атлаа ойлгож унших нь авьяас уу аль эсвэл техник үү? Хэдэн сарын өмнө Скотт Х Ёонгийн энэхүү гайхалтай нийтлэл дээр байсан хурдан унших энгийн зарим нэг арга техникүүдийг уншиж үзээд бид ч бас хурдан уншиж чадах боломжтой юм байнаа гэдгийг өөрийн туршлагаараа ойлгосон юм. Үүнийг ашиглавал таны унших хурд 2-3 дахин нэмэгдэх болно. Одоо та бүхэнд хурдан уншлагын аргуудыг хэлж өгье харин сурах нь таны бодсоноос ч илүү амархан байж мэднэ. 4 энгийн арга техникийг та бүхэнтэйгээ хуваалцсанаар эхний 1, 2 долоо хоногт таны унших хурд хоёр дахин нэмэгдэхээр барахгүй хэдэн сарын дараа 3 дахин нэмэгдэж үүгээр ч зогсохгүй Варрен Баффетийн хүсэж байсан сүпер хүчийг ч эзэмших боломж бүрдэнэ гэдэгт би итгэлтэй байгааг минь хүлээн авна уу.

1: Чиглүүлэгч ашигла

Чиглүүлэгч ашигласанаар /Бидний гарын хуруу эсвэл үзэг гэх мэт/ бид бүхэн үгэн дээрхи микро үйлдлүүдийг багасгах ба үгэн дээр төвлөрөх чадварыг улам дээшлүүлдэг байна. Түүнчлэн чиглүүлэгчийнхээ хурдыг тогтмол нэмэгдүүлсэнээр бид өөрсдийн нүдийг илүү хурдан уншихад дасгах бөгөөд ингэснээр илүү хурдан уншигч болох болно. Хуруу эсвэл үзэг ашиглан чиглүүлж уншихад эхний үед тийм их тустай биш юм шиг санагдах болох боловч та үүнийг хэр хэрэгтэй вэ гэдгийг их хурдан хугацаанд ойлгож мэдрэх болноо гэдгийг танд амлах байна.

2: Эхлэх болон зогсох бүртээ мөрийн 3 дахь үгээс эхлэн унших

Энгийн уншлагаар бол бид үргэлж өгүүлбэрийг эхнээс нь цэг хүртэл уншиж мөр дуусдаг жамтай. Гэхдээ энэ арга: Та өгүүлбэрээ 3 дахь үгнээс эхлээд төгсгөлөөсөө 3 дахь үгэн дээр дуусгахад таны хараа эхний 2 болон сүүлийн 2 үгийг автоматаар уншиж чаддаг аж. Мөрөнд 10 үг байлаа гэхэд та 6 үг унших бөгөөд ингэснээр 40% цаг хэмнэлт гарна гэсэн үг юм. Эхний үед энэхүү аргыг хэрэглэхдээ 1-р аргатай хамт хэрэглэх нь хялбар бөгөөд чиглүүлэгчгүйгээр уншиж дадсан нүд маань заавал эхний, эцсийн үгүүдийг автоматаар уншчихаад байдаг. Энэхүү 1, 2 дугаар аргуудыг хамтад нь хэрэглэж эхэлсэнээр 7 хоногийн дотор таны унших хурд хоёр дахин нэмэгдэнэн.

3: Унших авиаг зогсоох

Та амандаа үглэж уншихаас зайлсхийх хэрэгтэй учир нь уншсан үг бүр тархинд цуурайтаад хэлсэн үгсээр хязгаарлагдах бөгөөд энэ нь унших хурд сааруулдаг. Аль болох харааны уншлагаар унш. Энэ нь НҮДЭЭРЭЭ ҮГИЙГ ХАРАХДАА АВИА ГАРГАХГҮЙ БОЛГОХ явдал юм. Тархинд бяцхан авиа байсан байгаагүй та мэдээллийг боловсруулж чадна гэдгээ мэднэ. Тэгэхээр авиаг салгахнаар сум харвах мэт жинхэнэ хурдаар хурдалж өөрийн хүссэнээр уншиж чадна гэсэн үг.

4: Үсрэлттэй унших

Доороо үсрэх биш шүү!!! (хэ хэ) Энэ арга праграфаар багцалсан мэдээллийн эхний хоёр мөр, сүүлийн хоёр мөрт тухайн параграфан мэдээллийн гол санаа ихэвчлэн агуулагдаж байдаг. Энд гэхдээ ихэвчлэн гэсэн байгааг анхаараарай. Мөн энэ арга IELTS, TOFFEL ийн уншлагын хэсэгт ашиглаглаж болох давуу талтай. Маш чухал бусдаас ялгагдах чанар Энгийнээр уншсантай адил хэрэгтэй мэдээллүүдийг ойлгож чаддах уу гэсэн асуултын хариулт бол мэдээж тийм. Гол түлхүүр нь унших явцдаа чухал хэсэг дээр бага зэрэг удааширч байх шаардлагатай гэдгийг анхаарахад оршино. Жишбээс: өгүүлбэрийн 300 үг нь тийм ч чухал биш бөгөөд 50 үг нь маш чухал үг байг. 300 тийм ч чухал биш үгийг өндөр хурдаар уншаад хэрэгцээтэй 50 үгийг энгийн хурдаар уншиж утга санаа нь ойлгогдож байгаад л анхаарах юм.

5: Дасгал сургуулилт

Бүхий л чадварууд бид илүү олон удаа давтсаны дүнд улам ахицтай байж үр өгөөжөө өгдөг. Унших бүртээ өөртөө дадал болтол сургуулилахийг санал болгож байна. Өдөр бүр доод тал нь 5-10 минут эдгээр аргыг туршихад үр дүн нь 7 хоногийн дараа мэдэгдэхүйц болно.Хурдан уншлагыг өөрийн болгосноор энэхүү гайхалтай чадвар насан туршид чинь туслах нь гарцаагүй.Мэдээж ямар зорилгоор, юу унших гэж байгаагаасаа шалтгаалаад ямар хурдтай уншихаа та шийднэ. Жишээ нь: уран зохиолын номны гол зорилго нь үг бүрийн нарийн мэдрэмжийг ойлгоход оршдог болохоос хурдан уншиж, мэдээлэл боловсруулахад оршдоггүй, аналитик геометрийн эх сэдвийг унших хурд хошин өгүүллийнхтэй адилгүй байх нь ойлгомжтой. Мөн та хэд хэдэн үе шаттай ч уншиж болно. Эхлээд гол үг хэллэг, утга санааг гүйлгэж хараад, дараа нь ойлгоход хүнд хэсгийг дахин анхааралтай унших гэх мэт. Мэдлэг бол хүч найз минь… Ганцхан асуулт байна: Чи хэр хүчтэй болохийг хүсэж байна вэ?

2 Лаяк

#2

Хэрхэн хурдан унших вэ? Хурдан уншихын тулд түргэн унших хэрэгтэй. Энэ нь нэгд нэг санаагаа л давтаж байгаа юм шиг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ энэ нь нилээд оновчтой зөвлөгөө юм. Олон хүнд өгүүлж буй зүйлийн утга санааг сайн ойлгохгүйгээр хурдан уншиж болно гэсэн ойлголт байдаг. Танд ч бас эх бичгийн санааг хагас дутуу ойлгон, хурдан шалмаг уншсан тохиолдол байгаа биз. Ингэвэл одоо түргэн уншихын зэрэгцээ, сайн ойлгож сурах шаардлагатай байна. Хурдан уншиж сурахын тулд дараах зөвлөгөөний дагуу олон удаа дадлага хийгээрэй. Юуны өмнө унших үйл ажиллагаанд биеэ бэлтгэ. Ширээний ард сандал дээрээ цэх суу. Аль болохоор өөрт төвөггүй байдлаар төвшин суух хэрэгтэй. Өөрт чинь зогсож унших нь илүү тохиромжтой байхыг үгүйсгэж байгаа хэрэг биш шүү. Дараа нь унших хугацаагаа товло. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд л ажиллана гэсэн үг. Жишээ нь: та номын нэг бүлгийг нэг цаг унших зорилго тавьсан байлаа гэж бодъё. Хэрэв та 50 минутанд уншаихвал, уг сэдвээ эхнээс нь дахин дахиад унш. Унших явцдаа хугацаагаа шалгаж, өөртөө хяналт тавихаа мартуузай. Хурдан уншиж сурахад нөлөөдөг өөр нэг алхам бол түр завсарлах явдал юм. Түр завсарласнаар, төны анхаарал сайн төвлөрч уншиж буй зүйлийн агуулгыг илүү сайн ойлгох болно. Одоо уншиж буй номынхоо үлдсэн хэсгийг чадах чинээгээрээ хурдан унш. Ийнхүү уншиж дууссаныхаа дараа өөрийнхөө уншлагын хэвийн хурдаар дахин нэг унш. Эхний хурдтай уншлагаас та юуг сэргээн санаж чадаж байна вэ? Олон хүн хурдан уншиж байхдаа ч зарим материалыг гайгүй сайн ойлгож авч чадсандаа гайхдаг. Та бас уншиж буй зүйлээ даган хараагаа маш хурдан шилжүүлэх дасгал хийж болно. Ийнхүү мөр хооронд маш хурдан гүйлгэн харах явцад та үг өгүүлбэрийн багцалж уншина. Ийнхүү хурдан гүйлгэж уншихын тулд та уншиж байгаа зүйлийн дагуу хуруугаа дагуулан гүйлгэж бас болно. Таны хичнээн хурдан хөдөлнө, та төдий чинээ хурдан унших болно.Та харандаа, үзэг, шугам хэрэглэж болно. Уншсан зүйлээ эргэж харах нь ямар ч хүнд, ялангуяа эхлэн уншигчдад түгээмэл тохиолддог. Энэхүү эргэж буцах явдлыг аль болох багасгахад анхаарлаа хандуулан гартаа харандаа юм уу, шугам бариад уншиж байгаа мөрийн дагуу шилжүүлэн унш. Та хэр зэрэг олон зогсолт хийж, эргэж буцах гээд байгаа тодруулахад энэнхүү харандаа тус болно. Эхний удаа олон удаа зогсосхийх байх. Бүү санаа зов. Та их яарч байгаа үедээ унших материалынхаа хэсэг, бүлгийн гарчиг , дэд сэдэв, хүснэгт график, бүлгийн дүгнэлтийг гүйлгэн хардаг байж магадгүй. Ийнхүү дүгнэлтийг унших нь их ач холбогдолтой. Хурдан уншихын тулд амандаа үглэж уншихаас зайлсхийх хэрэгтэй. Аль болох харааны уншлагаар унш. Та биеэ даан хурдан унших дадлага хийхдээ эхлээд энгийн ойлгомжтой материал сонгон аваарай. Энэ нь анхаарлаа төвлөрүүлэхэд хялбар дөт байх болно. Таны анхааралд: дээрх зөвлөмжөөс бүх зүйлийг маш хурдан унших шаардлагатай юм байна гэж ойлгохгүй байх гэдэгт тань итгэж байна. Бүтээлчээр уншдаг хүн бол , ямар зорилгоор, юу унших гэж байгаагаасаа шалтгаалаад ямар хурдтай уншихаа шийднэ. Жишээ нь: аналитик геометрийн эх сэдвийг унших хурд хошин өгүүллийнхтэй адилгүй байх нь ойлгомжтой. Та бас хэд хэдэн үе шаттай ч уншиж болно. Эхлээд гол үг хэллэг , утга санааг гүйлгэж хараад, дараа нь ойлгоход хүнд хэсгийг дахин анхааралтай унших гэх мэт. Эцэст сануулахад, хурдан уншиж сурахад баримтлах нэг дүрэм бол: “Бүү ухар, зөвхөн урагшаа яв“

0 Лаяк