Нүүрний иог гэж юу вэ?

иог
#1

Иогийн үүсэл гарал бол 5000 түүнээс ч олон жилийн өмнө Энэтхэгт үүссэн гэж үздэг. Эртний гэгээнтэн, мэргэд амьдралын утга учир, үнэнийг хайн даяанчилж, бясалгасаар орчлонгийн бүх зовлонгоос ангижран, эрүүл энх, аз жаргалтай, амар амгалан амьдарч болох нууцыг тайлсан нь иог байжээ. Орчин үед иогийн олон урсгал чиглэл хөгжиж ирсний нэг бол нүүрний иог юм. Нүүрний иог олон жилийн турш зөвхөн нүүрний хөдөлгөөн, булчингуудын дасгал гэж явж ирсэн. Тухайлбал МЭӨ 69-30 оны хооронд амьдарч байсан Египетийн үзэсгэлэнт хатан хаан Клеопатра, Эртний Хятадын хатад нүүрнийхээ залуу байдлыг хадгалахын тулд дасгал хийдэг байсан түүхэн баримт бий. Өөр түүхэн баримт ч олон байдаг.

Ингээд хүн төрөлхтөн хөгжин дэвшиж амьдралын хэв маяг нь өөрчлөгдөөд ирэхээр нүүрний дасгалыг иогтой хослуулан амьсгалын техник, оюун ухааны төвлөрөлтэй хавсран хийж эхэлсэн байна. Бидний нүүрэнд 57 булчин байдгаас өдөр тутам идэвхитэй ажилладаг 20 гаруй булчин байдаг. Үлдсэн 30 гаруй булчин төдийлөн идэвхитэй ажилладаггүй. Эдгээр булчин идэвхтэй ажиллахгүй хөшиж суларснаас шалтгаалан нүүрний арьс унжиж, үрчлээ нугалаа үүсэн, хэлбэр төрх нь өөрчлөгддөг. Тиймээс өдөр тутам эдгээр булчингуудыг ажиллуулж дасгалжуулснаар арьс чангарч, хаван хуян арилж, үрчлээсүүд тэнийж, арьсны уян хатан байдлыг сайжруулж, арьсны гадаргуу жигд толигор болдог.

1 Лаяк

#2

Танд баярлалаа надад хариулах боломж олгохгүй юм аа

0 Лаяк

#3

баярлалаа танд

0 Лаяк

#4

Нүүрний иог гэдэг нь нүүрний булчинг хөгжүүлэх дасгал юм. Нүүрэнд 60 төрлийн булчин байдаг. өдөр тутмын амьдралдаа нүүрний булчингаа агшиж, суллах хөдөлгөөнийг олон дахин давтан хийх нь лимфийн эргэлтийг сайжруулж , булчингийн уян хатан байдлыг хангадаг. Биеийн булчинтай яг л адилхан хөдөлгөхгүй бол хөшиж, хөгжүүлэхгүй бол суларч унждаг. Нүүрний иогийг тогтмол хийсэнээр нүүрийг жижиг харагдуулдаг. Нүүрний булчинг чангалж сулласанаар нүүрний шугамын дагуу хөдөлгөсөнөөр нүүрний хаван, хөөлт багасаж нүүр жижиг болж харагддаг гэнэ. Ялангуяа нүд, амны эргэн тойрны булчинг хөгжүүлсэнээр инээмсэглэлийн шугамын дагуух үрчлээс арилдаг. Заавал доорх дасгалыг гэртээ хийгээд үзээрэй. Аман ярианаас илүүгээр сошиал ертөнцөд ихэнх цагаа өнгөрөөж, харилцааг өрнүүлж байгаа өнөөгийн нийгэмд нүүрний булчингийн дасгал ихээр дутагдаж байгаа . нүүрний булчингууд хөдөлгөхгүй болохоор суларч , унжиж, үрчлээс үүсэж, нүүр царай хөөж хавагнадаг. Нүүрний иог хийсэнээр 1 долоо хоногт нүүр жижиг болж харагдах үр дүнтэй.

1 долоо хоногийн дотор үр дүнтэй гэдэг нь үнэн үү ?

Нүүрний булчин нь биеийн булчинтай харьцуулахад жижиг байдаг учраас хөгжихдөө амар байдаг. 1 долоо хоног үргэлжлүүлвэл өөрчлөлтийг өөрөө мэдрэх болно. Нүүр булчингаа тусгайлан хөдөлгөж хөгжүүлсэнээр царайны төрх , буруу зуршлууд гэсэн өөрчлөгддөг.

Арьс нь уян хатан чанар сайжирч үрчлээс ч гэсэн алга болдог.

Нүүрний булчинг их хөдөлгөхөөр үрчлээс их үүсэх юм биш үү гэж бодож байж магадгүй.

Нүүрний иог нь нүүрний булчинг жигд хөгжүүлэх дасгал учраас арьсны уян хатан байдал сайжирч , үрчлээс тэлэгдэж, татагддаг.

Ингээд нүүрний иогийн дасгалаа эхэлье.

Доорх 4 зүйлсийг эхлээд анхаараарай.

Зөв байрлалд суух

Эрүүгээ дээш өргөөд эгц урагшаа харна.Нуруугаа эгцлээд мөрний хүчээ суллаад эгэмээ өргөж, хэвлийд хүйс орчимд хүчээ оруулж тэгш сууна.

Эхлэхдээ толь руу харангаа дасгалаа хийгээрэй.

Эхний удаад хувь хүнд мэддэггүй буруу зуршил, нүүрний хөдөлгөөн гэж байдаг. зөв байрлалыг үзүүлж байгаа эсэхийг , дасгалаа зөв хийж байгаа гэдгээ толинд хараад хийгээрэй. Дасгал хийхдээ гараараа хүрч булчингийн хөдөлгөөнөө мэдэрсэн ч болно.

Амьсгалаа түгжихгүйгээр тайван хийх хэрэгтэй. Хамраараа амьсгал авч, хамраараа амьсгалаа гаргах. Амьсгалаа аваад, гаргах байдлаар алгуур хийгээрэй.

Өглөө , өдөр , орой. Хэзээ ч , хаана ч дасгал хийх боломжтой.

Өглөө сэрэнгүүтээ хийх, ажлаа тараад оройн хоолоо идэхийн өмнө, унтахын өмнө гээд хийнэ гэдгээ санасан үед хийх хэрэгтэй.

Өдөр т 1 минут гэдгийг сайн тогтоо.

Бүгдийг нь хийсэн ч ойролцоогоор 1 минут болоход л хангалттай. 1 байрлалыг 3-5 удаа давтвал илүү сайн нөлөөтэй.

Нүүрний булчинг өргөх дасгал

Амаа гурвалжин хэлбэртэй болгож байна гэж төсөөлөөд зургийн дагуу инээх эрхий болон долоовор хуруугаараа бөөрөнхий дүрс үүсгэх. Энэ дүрсийг дээш нь сайн өргөн гэсэн байдлаар 10 сек барина. Нүдээ нээгээд хацраа өргөнө гэдгийг анхаараарай.

0 Лаяк