Олимпод оролцож байсан хамгийн залуу болон медаль хүртсэн хамгийн залуу тамирчин?

хамгийн-хамгийн
олимп
#1

olympic

0 Лаяк

#2

Грекийн гимнастикч Димитриос Лундрас (Dimitrios Loundras) 1896 оны зуны олимпод оролцож хүрэл медаль хүртсэн аж. Харин тэрээр ердөө 10 настай байсан бөгөөд үүүгээрээ олимпод оролцож байсан хамгийн залуу болон медаль хүртсэн хамгийн залуу тамирчин гэгдэх болсон юм.

0 Лаяк

#3

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн түүхэнд хамгийн залуудаа медаль хүртсэн тамирчдын тухай мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

	1. "Рио-2016" олимпийн наадамд оролцож байгаа хамгийн залуу тамирчдын нэг БНХАУ-ын усанд үсрэлтийн тамирчин Рен Күан /Ren Qian/ 10 метрийн өндөр тавцантай үсрэлтийн төрлөөс алтан медаль хүртэж олимпийн аварга болсон юм. Гэхдээ түүнийг Геннисийн номд оруулахад хөгшдөж байна. Учир нь Грекийн уран гимнастикч 10 настай  Димитрос Лондрас 1896 оны Афины олимпод оролцож хүрэл медаль хүртэж байжээ. Түүнийг олимпийн түүхэнд хамгийн залуу тамирчин гэж нэрлэдэг юм байна.


	2. Маржори Гестринг бол АНУ-ын усанд үсрэлтийн тамирчин юм. Тэрбээр 1936 оны Берлинд болсон олимпийн наадмаас 3 метрийн тавцант төрлөөс алтан медаль хүртэж байжээ. Түүний насны ихэнх хүүхдүүд зуныг найзуудтайгаа тоглож өнгөрөөж байхад Маржори Гестринг олимпийн наадамд түрүүлж байсан юм.


	3. Залуу тамирчдын буухиаг Фу Миншиа үргэлжлүүлнэ. Тэрбээр БНХАУ-ын нэрийн өмнөөс 13 настайдаа олимпийн наадамд усанд үсрэлтийн төрөлд өрсөлдөж байсан. 1992 оны Барселонд болсон олимпоос алтан медаль хүртэж байжээ. Фу Миншиа 10 метрийн тавцант төрөлд 461.43 оноо авч олимпийн наадмын аварга болж байсан түүхтэй. 


	4. Румын улсын 14 настай тамирчин охин Надя Команечи 1976 оны Монерал хотноо болсон олимпийн наадмаас гимнастикийн төрлөөр алтан медаль авч байжээ. Тэрбээр шүүгчдээс хамгийн өндөр оноо буюу 10 оноог авснаар гайхамшгийг бүтээсэн байна. Медалиа авсны дараа тэр “Надад олимпийн наадмын талаар ямар ч төсөөлөл байгаагүй. Би анх удаагаа олимпийн наадамд орж байгаа учир зүгээр л хамгийн сайнаараа хийх ёстойг л мэдэж байсан. Би үнэхээр аз жаргалтай байна. Энэ яг л математикийн шалгалтандаа “А” авахтай адил юм” гэж хэлжээ. Монералд болсон олимпийн наадмаас Надя гурван алтан медаль авчээ.

5. АНУ-ын 14 настай гимнастикийн тамирчин охин Доминик Мокеано 1996 оны Атлантын олимпоос алтан медаль хүртжээ.Түүнээс өмнө Мокеано 10 настайдаа 1992 онд болсон үндэсний өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч байсан байна. Түүний аав Румын гимнастикч Дмитрий Мокеано анх охиноо гимнастикийн спортод хөл тавиулж, амжилтын гарааг нь эхлүүлсэн түүхтэй юм.  6. Их Британийн тамирчин Сара Хардкэстэл 15 настайдаа 1984 оны Лос-Анжелес хотноо болсон олимпийн наадмаас мөнгөн медаль хүртжээ.Тэрбээр олимпийн наадмаас усан сэлэлтийн 400 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэнээрээ Их Британийн хамгийн залуу эмэгтэй тамирчин гэх алдрыг хүртсэн юм. Тэрыээр мөн Лос-Анжелесийн олимпоос 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд  хүрэл медаль авч байсан байна.
0 Лаяк

#4

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн түүхэнд хамгийн залуудаа медаль хүртсэн тамирчдын тухай мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

	1. "Рио-2016" олимпийн наадамд оролцож байгаа хамгийн залуу тамирчдын нэг БНХАУ-ын усанд үсрэлтийн тамирчин Рен Күан /Ren Qian/ 10 метрийн өндөр тавцантай үсрэлтийн төрлөөс алтан медаль хүртэж олимпийн аварга болсон юм. Гэхдээ түүнийг Геннисийн номд оруулахад хөгшдөж байна. Учир нь Грекийн уран гимнастикч 10 настай  Димитрос Лондрас 1896 оны Афины олимпод оролцож хүрэл медаль хүртэж байжээ. Түүнийг олимпийн түүхэнд хамгийн залуу тамирчин гэж нэрлэдэг юм байна.


	ren


	2. Маржори Гестринг бол АНУ-ын усанд үсрэлтийн тамирчин юм. Тэрбээр 1936 оны Берлинд болсон олимпийн наадмаас 3 метрийн тавцант төрлөөс алтан медаль хүртэж байжээ. Түүний насны ихэнх хүүхдүүд зуныг найзуудтайгаа тоглож өнгөрөөж байхад Маржори Гестринг олимпийн наадамд түрүүлж байсан юм.


	marjori


	3. Залуу тамирчдын буухиаг Фу Миншиа үргэлжлүүлнэ. Тэрбээр БНХАУ-ын нэрийн өмнөөс 13 настайдаа олимпийн наадамд усанд үсрэлтийн төрөлд өрсөлдөж байсан. 1992 оны Барселонд болсон олимпоос алтан медаль хүртэж байжээ. Фу Миншиа 10 метрийн тавцант төрөлд 461.43 оноо авч олимпийн наадмын аварга болж байсан түүхтэй. 


	Pu


	4. Румын улсын 14 настай тамирчин охин Надя Команечи 1976 оны Монерал хотноо болсон олимпийн наадмаас гимнастикийн төрлөөр алтан медаль авч байжээ. Тэрбээр шүүгчдээс хамгийн өндөр оноо буюу 10 оноог авснаар гайхамшгийг бүтээсэн байна. Медалиа авсны дараа тэр “Надад олимпийн наадмын талаар ямар ч төсөөлөл байгаагүй. Би анх удаагаа олимпийн наадамд орж байгаа учир зүгээр л хамгийн сайнаараа хийх ёстойг л мэдэж байсан. Би үнэхээр аз жаргалтай байна. Энэ яг л математикийн шалгалтандаа “А” авахтай адил юм” гэж хэлжээ. Монералд болсон олимпийн наадмаас Надя гурван алтан медаль авчээ.


	dominik


	5. АНУ-ын 14 настай гимнастикийн тамирчин охин Доминик Мокеано 1996 оны Атлантын олимпоос алтан медаль хүртжээ.Түүнээс өмнө Мокеано 10 настайдаа 1992 онд болсон үндэсний өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч байсан байна. Түүний аав Румын гимнастикч Дмитрий Мокеано анх охиноо гимнастикийн спортод хөл тавиулж, амжилтын гарааг нь эхлүүлсэн түүхтэй юм.   




	sara


	6. Их Британийн тамирчин Сара Хардкэстэл 15 настайдаа 1984 оны Лос-Анжелес хотноо болсон олимпийн наадмаас мөнгөн медаль хүртжээ.Тэрбээр олимпийн наадмаас усан сэлэлтийн 400 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэнээрээ Их Британийн хамгийн залуу эмэгтэй тамирчин гэх алдрыг хүртсэн юм. Тэрыээр мөн Лос-Анжелесийн олимпоос 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд  хүрэл медаль авч байсан байна.   




	http://www.mnb.mn/i/94557
0 Лаяк