Оскарын эмэгтэй туслах дүрийн шагнал гардсан жүжигчин хэн бэ?

#1

Оскарын наадамд туслах эмэгтэй дүрийн шагналыг хэн гардсан бэ? Түүний тухай мэддэг зүйлсээ хуваалцаач?

0 Лаяк

#2

Шведийн жүжигчин Алисия Викандер “Дани бүсгүй” киноны Герда Вегенер хэмээх зураач эмэгтэйн дүрээрээ энэ жил туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч Оскар хүртсэн билээ. Сүүлийн хоёрхон жилийн дотор тэрбээр кино урлагт багагүй амжилт гаргаад байгаа. Бүжигчин мэргэжилтэй бүсгүй маань 2007 оноос кино урлагт хөл тавьсан.

Улаан хивсний ёслолд оролцож олны өмнө алхахад танд сайхан санагдсан уу гэх сэтгүүлчийн асуултанд “Улаан хивсийг тийм урт гэж огт бодоогүй шүү. Урьд нь бол хуриманд уригдаж, түүндээ бэлдэж гоёх нь маш том юм байлаа. Одоо бол улаан хивсэн дээгүүр алхаж түүнээс өмнөх 7 хоногийн турш юу өмсөх вэ гэж бодох болсон. Нэг талаас санаа зовоод, нөгөө талаасаа бол сонирхолтой санагдсан” гэж хариулжээ.

0 Лаяк