Солонгос киноны талаар таны бодол?

#1
3 Лаяк

#2

Мэдээж солонгос киноноос авах зүйл зөндөө байдаг. Үгүй ядаж солонгос кинон дээр ахмад настай хүмүүсийг дандаа хүндэлж гардаг, тэдэнд тусалдаг. Энэ бол сайн суртал. Охид бүсгүйчүүд нь цэвэрхэн арьстай, үс нь намирсан, ганган биш мөртлөө донжтой хувцасладаг. Энэ бол бас л сайн суртал. Гэхдээ монгол хүүхдүүдээ ахмад настнаа хүндэлдэггүй, муухай хувцасладаг гэх гээгүй юм шүү. Харин найз залуутайгаа нэг уушийн газар орчихоод тасарч унатлаа согтоод үүрүүлж харьдаг, тэгснээ бөөлждөг, согтуудаа олон юм ярьж орилж хашгирдаг, миний түрүүний хэлсэнчлэн хэнтэй ч хамаагүй хамжааргагүй харьцдаг охид. Энэ бол маш муу суртал. Иймэрхүү юмыг ирээдүйд бидний хөлийг хучих залуу үе маань ямар ч шүүлтүүргүй хүлээж авч, уудаг цаас шиг тархиндаа шингээж байгаа нь аюултай. Цаашилбал, аймшигтай гэмт хэрэг, амиа хорлох үзэгдэл зэрэг нь ойрын жилүүдэд ихэсч байгаа нь цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлд ч багагүй.Нэгэн баримт дурдъя. 17 настай эрэгтэй М гэрээсээ оргон, орц хонгилоор хоног төөрүүлж яваад эрүүл мэнд нь эрс муудан мөн л эмнэлэгт очихдоо тулжээ. Ээж нь солонгос кино үзэхийг хориглосны төлөө М ийм шийдвэр гаргаж, төрсөн гэрээ орхин, гэрийнхэнтэйгээ муудалцсан нь тэр байж.

0 Лаяк

#3

Солонгос киног 3 ангилдаг

	Мөнгө олборлогч кино буюу CJ, showbox цэвэр энтертайнмент кинонууд. Тэд дэлхийн тавцанд ганц ангит кинонуудаараа маш алдартай холливууд хүртэл ремикс хийсэн нь цөөнгүй байдаг. 1990-д оноос эхлэн эрчимтэй хөгжсөн 2006 оныг хүртэл чанаржсаар ирсэн боловч одоо бол уналтанд орчихсон байгаа. Нэг ангитай киноны төрөлд гэвэл хайрын сэдэвтэй кинонд бол мастер (My sassy girl, The classic, Il mare... etc), мөн өшөө авдаг төрөлдөө бол азийн аль ч орныг урдаа гаргадаггүй Trilogy of Vengeance, Гэмт хэргийн ертөнцийн тухай киног тэд маш чадварлаг хийдэгч үргэлж юмыг дутуу хийдгээрээ алдартай. Тэд киног сайн хийдэгч үргэлж мөнгө боддог болсноор чанар нь муудсаар л байгаа.


	 


	
		Нэг ангит артхаус уран бүтээлүүд энэ чиглэлийн киногоороо азидаа алдартай боловч Иран дорно дахин, Японы араас ордог. Тэр бүр кино театруудаар гаргадаггүй болохоор мөнгө ч бага олдог төрөл.
	
	
		
	
	
		Олон ангит кино (ер нь бол Солонгосууд энийгээ өөрсдөө драма гэж нэрлээд ТВ-н шоу, тавилттай жүжиг гээд кино урлаг талаас нь авч үздэггүй. Бид л олон ангит кино гээд кино талаас нь авч үздэг болохоос биш)
	
	
		Энэ төрлийн киногоороо бол тэдний кино Ази тэр дундаа Тайвань Вьетнам Тайланд Сингапурт бол аль хэдийн зах зээлийг эзэлчихсэн ёстой л нөгөө хүний юу хүсдгийг гаргаж чаддаг зохиол хамаарахгүй сунжруулдагаараа алдартай. Ихэвчлэн KBS, MBC, SBS гэх мэт компаниуд түүхэн, хайр дурлалт, амьдралын тэмцэл, өшөө авалт гэх мэт амьдралд байж болох бүх зовлон зүдгүүр аз жаргалыг зохиол болгож хийнэ. Энэ салбар 1950д оноос солонгост хөгжиж эхэлснээс 1990 оноос дэлхийн зах зээлд гарсан. 1990-2000 оны сүүл хүртэл тэдний хамгийн сайн хийдэг байсан олон ангит кино бол өшөө авалт, өс хонзон, үл ойлголцлын тухай киног маш ихээр хийх болсоноороо л танигдаж эхэлсэн. Тухайн үед диалог их муутай байдаг гэсэн шүүмжлэл авдаг байсан. Гол үзэгч нь гэрийн эзэгтэй нарт ихэвчлэн чиглэлтэй байдаг. Орчин цагт бол богино хэмжээний олон ангит кино ихээр гаргах болсон энэ нь залуу үерүү ихэвчлэн чиглэсэн байдаг. 16-24 голцуу байх ба комеди сэдэвтэй, амьдралын төлөө тэмцэл, мөн хайр дурлалыг ихэвчлэн гаргаж мөнгө олдог салбар. Өдгөө богино хэмжээний олон ангит кино бол одоо маш эрчимтэй хөгжиж байгаа бусад төрлөөсөө илүүтэйгээр мөнгө олдог болсон. Мөн 2018 оноос эхлэн 3-6 ангитай бүрэн хэмжээний кино шиг дуу дүрс диалогтой болсон кинонууд хийж эхлэж байгаа юм байналээ.
	
	
		
	
	
		Солонгос кинонд авах зүйлс маш их байдаг. Солонгос киног үзэхэд манайхаас ялгаатай нь хүнтэй харьцахдаа 3 төрлөөр харьцдаг өөрөөсөө ахмад хүнтэй харьцахдаа хүндэтгэж ижил түвшний хүнтэй харьцах үед ижилтгэж харьцах, өөрөөсөө доод хүнтэй дорд үгээр харьцдаг. Манай монголд ч бас ийм төрлийн хэллэгүүд байдаг боловч одоо бол бүгд бүгдээрээ дорд өнгө үгний сонголтоор хоорондоо харьцдаг. Дээд төгсөлтийн ах эгч, цэргийн дарга цэргэ гээд л өөрөөсөө өмнөх бүх хүнийг хүндэлдэг. Солонгосчууд маш хүнд хэцүү нөхцөл байдал туулсан болохоор үргэлж хоолны тухай ярьж байдаг энэ нь зовлон бага үзээсээ гэдгээ ил гаргаж байдаг. Мөн түүнчлэн өөрийн сайн танихгүй хүнийг нэрээр нь дууддаггүй тэрний оронд танидаг хүнээрээ дамжуулан хамаатуулж ярьдаг түүний ээжээ, түүний ааваа гэх мэтчлэн. Энэ бол соёл мөн киногоороо дамжуулан соёлыг маш ихээр түгээж чаддаг нь гайхалтай. 
	


	
		
	
	
		Солонгос киноны хамгийн муу зүйл нь Ямарч киног маш уртаар сунжруулж чаддаг. Дийлэнх киноны зохиолыг хэдхэн зохиолч бичдэг болохоор маш ижилхэн байдаг. Бодит амьдрал дээр бараг байдггүй зүйлсийг ихээр гаргаж хүний толгойд хийсвэр байдлыг үүсгэдэг. Солонгосууд дэлхий дээр ганцхан бусдын оронд очиж байлдаж байгаагүй ард түмэн тиймдээ ч тэдний дайн тулааны түүх бол маш өчүүхэн жижигхэн мөн хэдэн зууны турш Хятад, Монголчуудын доор ханлиг ван байсаар ирсэн. Одоо бол кинон дээр бол Солонгосууд бол ер нь л маш хүчтэй армитай байсан Хятадтай хэдэн зууны турш байлдсан маш гайхалтай түүхтэй орон шиг л харагддаг. Тэд үргэлж түүхийг гуйвуулдаг. Тэд өөрсдийг маш их дөвийлгөдөг бахархдаг үзэл санаагаа ариун хүмүүс шиг л харагдуулахыг хичээдэг.
0 Лаяк

#4

Мэдээж солонгос киноноос авах зүйл зөндөө байдаг. Үгүй ядаж солонгос кинон дээр ахмад настай хүмүүсийг дандаа хүндэлж гардаг, тэдэнд тусалдаг. Энэ бол сайн суртал. Охид бүсгүйчүүд нь цэвэрхэн арьстай, үс нь намирсан, ганган биш мөртлөө донжтой хувцасладаг. Энэ бол бас л сайн суртал. Гэхдээ монгол хүүхдүүдээ ахмад настнаа хүндэлдэггүй, муухай хувцасладаг гэх гээгүй юм шүү. Харин найз залуутайгаа нэг уушийн газар орчихоод тасарч унатлаа согтоод үүрүүлж харьдаг, тэгснээ бөөлждөг, согтуудаа олон юм ярьж орилж хашгирдаг, миний түрүүний хэлсэнчлэн хэнтэй ч хамаагүй хамжааргагүй харьцдаг охид. Энэ бол маш муу суртал.

0 Лаяк

#5

Цаг нөхцөөх гэж байгаа үед л зүгээр гэж бодож байна. Бусад үед ч лээ. Тэрэн шиг хэрэггүй юм хаана байна

0 Лаяк

#6

Авах юмыг нь авч хаях юмыг нь хаяж үзэх хэрэгтэй. Тийм ч муу юм байхгүй стресстэй үед үзхэд их гоё хамаг асуудлаа мартдаг.

0 Лаяк

#7

Солонгос драмууд бараг бүгд л нэг үйл явдлыг гаргадагштээ Харин миний үзэж байсан хамгийн муухай кино бол Ки хатан буюу бүргэдийн дэвэлтэй бүсгүй ер нь энэ киног үзснээс хойш бараг л солонгос кино үзэхээ болисон энэ кино арай л хэтрүүлэгтэй монголын үүх түүхийг арай л гуйвжулсан үнэхээр бусармаг кино ххэ Тогоонтөмөр хаан Янтөмөр жанжин хоёрыг арай л

0 Лаяк

#8

Монголд яригдаж буй, ялангуяа манай хүүхэд залуусын соёлын амьдралд асуудал болоод буй солонгос киноны талаар манай нэгэн иргэн нийтлэл бичиж илгээжээ. Энэ нийтлэлд “соёлын колоничлол” гэж юу болох, солонгос соёлын гол зэвсэг “солонгос кино” нь Монголд ямар сөрөг нөлөө үзүүлж буйг маш тодорхой өгүүлсэн байна. Нийтлэлд бичсэнээр соёлын колоничлол нь дараах хоёр үр дагавартай. Үүнд:

	Нэгдүгээрт, соёлын колоничлол нь тухайн орны эдийн засагт ихээхэн хохиролтой ажээ. Үүнийг Монголоос тодорхой харж болно. Солонгос соёлын нөлөөллөөс шалтгаалан монголчууд өөрсдөө үйлдвэрлэгч биш, харин гадны соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг (солонгос кино, хувцас, дуу хөгжим, хоол, гоо сайхны бараа, электрон бараа гэх мэт) худалдан авч, олсон жаахан валютаа гадагш хий дэмий урсгадаг ард түмэн болжээ.


	Хоёрдугаарт, энэ нь тухайн ард түмний оюун санаа, цаашилбал улс төрд нь шууд нөлөөлөх ид шидтэй зэвсэг юм. Өөрөөр хэлбэл, энд тухайн үндэстний тусгаар тогтнолын асуудал гарч ирнэ. Монголд солонгос соёлын үр нөлөө нь эр эм нь мэдэгдэхгүй, зэвүүн царайлсан залуусын гадаад өнгө төрх бус, харин тэдний тархинд үржиж буй “харийн вирус” юм. Тэдгээр залуусын толгойд “солонгос хөгжим гоё”, “солонгос хүн хамгийн гоё, хамгийн ухаантай”, “солонгос боловсрол хамгийн сайн”, “солонгос хоол хамгийн амттай”, “Өмнөд Солонгос бол ертөнцийн төв” гэх хуурмаг төсөөлөл сууж байгаа.


	http://gashuun.mn/243
0 Лаяк

#9

Монгол сувгуудаас дандаа солонгосын хайрын тухай кинонууд гаргаж байдаг учир,ихэнх кинонууд хайрын тухай юм боловуу гэж боддог

0 Лаяк

#10

маш эсэрхүүцдэг дээ хүмүүсийг хэт их кинонд оруулж олон ангит киногоор хүний ажлыг уяж байгаа даа

0 Лаяк