Хувцасны хэлбэр дүрсийг хавтгай дээр эзэлхүүнт хэлбэрээр зурсан дүрс зургийг юу гэх вэ?

#1
1 Лаяк

#2

Силуэт гэдэг

0 Лаяк

#3

Силуэт гэдгийг эзлэхүүнт хэлбэрийн хавтгай дээрх дүрс зураг / проекц / гэж ойлгож болно.

	Силуэт нь франц үгнээс гаралтай бараа, сүүдэр зураг, дүрс зураг, нэг өнгөт зураг гэсэн үг юм.Анх 18-р зуунд Францын сайд Силуэт гэдэг хүнийг хажуугаас харж шог зургаар зурснаар ийнхүү нэрлэжээ.


	Силуэт нь хүн ба юмсын дүрсийг нэг өнгөөр, хавтгай дээр зурсан буюу даавуу, цаас зэрэг бусад материал ашиглан хайчилж наасан дүрслэл юм.


	Хувцас нь хэлбэрийн хувьд маш олон янз байдаг. Хувцасны загвар зохион бүтээлтэд хувцасны хэлбэр, силуэтийг геометрийн энгийн дүрсээр, мөн үсгийн хэлбэрээр төлөөлүүлэн авч үздэг.


	


	[b]1.Шулуун силуэт.[/b] Хувцасны хамгийн өргөн тархсан хэлбэр. Тэгш өнцөгтэй төсөөтэй, шулуун силуэтийн хувцас нь ямар ч бие галбиртай хүнд сайхан зохидог бөгөөд биеийн өө согогийг далдалж өгдөг.


	[b]2.Хагас бариу сэлуэт. [/b]Ийм хувцас ньхүний биеийн галбирыг тодотгосон боловч биеийг бариагүй багаи зэрэг сул чөлөөтэй байдаг. Гадуур хувцсанд илүү зохимжтой.


	[b]3.Бариу силуэт. [/b]Энэ нь нарийхан гуалиг биетэй хүмүүст илүү зохих ба бие галбирыг тодотгож өгдөг.


	[b]4.Трапец хэлбэрийн силуэт. [/b]Энэ нь геометр хэлбэрээрээ трапецтэй төстэй байна. Ийм силуэтийн хувцсанд бэлхүүсний шугамыг тодоруулдаггүй. Доош нэлээд өргөсч дэрвийсэн хэлбэртэй байна. Ийм силуэтийг мөн А силуэт гэж нэрлэдэг.


	            Хувцасны хэлбэрийн харагдах байдал, түүний ерөнхий зохиомжид байгуулалтын ба чимэглэлийн шугамууд, тэдгээрийн байрлал, харилцан зохицсон байдал их нөлөөлдөг.


	            Хувцасны хэлбэрийг тодорхойлоход хувцасны силуэт, байгуулалтын ба чимэглэлийн шугамууд, хувцасны овор хэмжээний тухай авч үздэг.Хувцасны хэмжээ нь хүний бие ба хувцасны хоорондох хэмжээний харьцуулалт, мөн загварын ба 2 ба түүнээс дээш тооны хувцасны хоорондын хэмжээг харьцуулсан ойлголт юм.


	Эх сурвалж: http://dorjoo14.blogmn.net/63896/huvtsasnii-siluet,-shugamuud-helber.html
0 Лаяк

#4

эх сур: https://www.slideshare.net/buram48/ss-7344206

0 Лаяк

#5

Эзлэхүүн хэлбэрээр зурсан гэхээр синтетик арай биш байх. Сиэтл бол хавтгай дээр буулгасан хэлбэр шүү дээ. Харин эзлэхүүн байдлаар зурсан бол эскиз зураг юм болов уу

0 Лаяк

#6

Силуэт Силуэт нь хүн ба юмсийн дүрсийг нэг өнгөөр хавтгай дээр зурсан буюу даавуу цаас зэрэг бусад материал ашиглан хайчилж наасан дүрслэл юм

0 Лаяк