Хэрэглээгээ багасгах энгийн аргууд

зөвлөмж
#1

Мөнгөний хэрэглээг багасгах энгийн аргууд

Манайхан хэмнэлт хийнэ гэдгийг идэж, уух, өмсөх зүүхээ хасна гэж ойлгох нь түгээмэл байдаг. Гэвч үнэндээ бол хэрэглээгээ бууруулахгүйгээр орлогоо авч үлдэхийг л хэмнэлт гэдэг юм шүү дээ. Жорлонгийнхоо почкин дотор нэг тоосго хийх, гэрлийн шил­нүүдээ цахилгаан бага зарцуулдаг гэрлээр солих зэрэг нь ухаалаг хэмнэлтийн сонгодог жи­шээ юм. Бид та бүхэндээ цаашид хямралыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө, шинэ санаануудыг байнга хүргэж байх болно. Ингээд хамгийн эхэнд хоол хүнсний зардлаасаа хэмнэлт хэрхэн хийх талаар амьдрал дээр батлагдсан шилдэг аргуудыг танилцуулж байна. Зөвлөгөө маань дараагийн ээлжинд “Шоппинг” хийхдээ хэмнэлт хийх аргаар үргэлжлэх болно.

Амттан идэхээ багасгах

Ихэнх хүмүүс махны хэрэглээгээ багасгах нь хэмнэлт хийх хамгийн боломжтой арга гэж боддог. Авах калорио багасгахгүй, шар буурцагийн махаар орлуулаад явахад энэ тийм боломжгүй санаа ч биш л дээ. Гэхдээ амттан, нарийн боов хоёрт хүнсний төсвийн 30 хувь “явдаг” нь туршлагаар батлагджээ. Тиймээс энэ хоёр төрлийн бүтээгдэхүүнээс татгалзахад л хэмнэлт гаргаж, эрүүл мэндээ ч хамгаалчихна гэнэ шүү. “Дуустал нь идэж чадах уу” Өглөөний цай, оройн хоолоо бэлдэхдээ энэ асуултыг заавал асууж бай. Ингэхдээ “Чадна аа” гэж бардуу зангаар хандав аа. Хэмнэлт хийх гэж байгаа хүнд ийм зан зохидоггүй юм. Энэ аргыг хэрэглэснээр та хөөрхөн хэмнэлт гаргана гэдэгтээ итгээрэй.

Хайрцаглалт, савлагааг анзаар

Хүнсний бүтээгдэхүүний савлагаа, үнийн ялгаанд анхаарлаа хандуулаарай. Хүмүүс том савлагаатайг худал­даж авснаар хэмнэлт гаргана гэж боддог. Энэ үнэн ч хадгалалт даадаг бүтээгдэхүүн дээр л хэрэгждэг юм шүү. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авах нь саналаараа алдагдалд орж байгаа­гаас ялгаагүй.

Ажил дээр идэх хоолоо гэртээ бэлтгэх

Ажил дээр идэх өдрийн хоолоо гэртээ бэлтгээд авч явах нь гуанзанд орохоос хоёр дахин бага зардалтай. Гэх­дээ түргэн бэлтгэхийн тулд гэж шалтаглаад хачиртай талх гэх мэт хагас бэлэн бүтээгдэхүүн ордог хоол хүнс авч явав. Тэгвэл хэмнэлт чинь байхгүй болно шүү.

Хүнсээ бөөнд нь цуглуулах

Хэмнэлтийг жинхэнэ утгаар нь хийх хамгийн сон­­го­­дог аргыг хамгийн сүүлд танилцуулж байна. Хэр­вээ боломж байдаг бол гурил, будаа, элсэн чихэр, хүнс­­­ний ногоо зэргээ бөөнөөр нь худалдаж авбал мэ­дэг­­­­дэхүйц хэмнэлт гаргаж чадна. Улирлын чанартай хям­­дардаг хүнсний ногоо, мах зэргийг тухайн үед нь хэд да­хин бага үнээр, их хэмжээтэй авчих нь хэрэглээгээ ба­­гас­­­гахгүйгээр мөнгөө хэмнэх хамгийн шилдэг арга юм.

0 Лаяк

#3

ЕСӨН аргыг санал болгож байна.

Ухаалаг, бодит худалдан авалт хий

Энгийн сонсогдож байгаа ч энэ бол таны зүгээс хийж чадах хамгийн чухал зүйл юм. Дэлгүүр хэсэхдээ хүнсээ их хэмжээгээр авахгүй байхыг хичээ. Энэ нь хүнсний ногооны дэлгүүр рүү арай олон удаа явж нэг удаадаа бага хүнс ав гэсэн үг. Хэрэв байнга хүнсний дэлгүүр яваад байх боломжгүй хол байдаг бол юу худалдаж авахаа сайн бодож, болгоомжтой хандаж бай.

Юу худалдан авахаа сайтар төлөвлөсөн жагсаалт гарга. Түүнийгээ дэлгүүр явахдаа авч яв. Хэлэх нь хийхээсээ илүү амархан ч энэ арга эмх цэгцтэй байхад үнэхээр тус болдог юм шүү.

Орон нутгийн үйлдвэр юм уу фермээс хүнсээ худалдан авахыг хичээх хэрэгтэй.

Гэрийнхээ хоолыг хэтрүүлж хийх хэрэггүй

Зоогийн газарт үйлчлүүлэгчдэдээ өгдөг их хэмжээтэй хоолыг гэртээ хийж, дадал болгох хэрэггүй. Үүнтэй тэмцэх хэрэгтэй.

Хэрэв та хоол хийж байгаа бол гэр бүл болон найз нөхөддөө хэтрүүлж таваглахаас зайлсхий. Хэмжээг зохистой байлгахын тулд жижиг аяга, таваг ашиглаарай.

Илүү гарсныг нь хадгал

Гэртээ хоолоо илүүдүүлэх болон зоогийн газарт хоолоо барахгүй үлдээсэн бол илүү гарсныг нь хадгалж байх хэрэгтэй. Хөргөгчид хадгалах гэж буй хоолнуудаа хаяглаж хадгал. Учир нь хэр удаан хадгалагдаж байгааг мэдэх нь чухал.

Хүнсээ зориулалтын газар хадгал

Ихэнх хүмүүс хүнсээ зориулалтын газар хадгалж чаддаггүй. Ялангуяа ямар төрлийн жимс хөргөгчид, ямар төрлийн жимс тасалгааны температурт байх ёстойг тэр бүр мэдэхгүй байгаа нь гайхах зүйл биш. Тиймээс энэ талаар сайтар судлах хэрэгтэй.

Хуучин хүнсийг хөргөгчийнхөө урд

Хэрэв та шинээр ногоо худалдаж авбал хуучин хүнсний бүтээгдэхүүнээ хөргөгчийнхөө булангаас урагшлуулж, түрүүлж хэрэглэхийг хичээ. Хүнсний зүйлийг хэрэглэхээ мартаж удаан хадгалбал асар их хог хаягдал бий болгоно.

Хөлдөөх нь хоол хүнс хадгалах сайн арга хэдий ч удаан байлгавал хоол хүнс хатаж, хаяхаас өөр аргагүй болдог.

Хугацаанд биш мэдрэмжиндээ итгэ

Хугацаа нь дуусах болоогүй хүнсний бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Энэ нь хүнсний чанарыг харуулдаг болохоос аюулгүй байдлын илрэл биш. Тиймээс өөрийн мэдрэмжиндээ найд. Харж, үнэрлэж, амталж үз.

Хаягдлаа бүртгэ

Юу хаяж байгаагаа сайтар ажиглаж, хаягдалдаа зохицуулалт хийх хэрэгтэй. Тэгээд ахин яг адил зүйл хаяхгүй байхыг хичээ. Мөн хөргөгчид үлдэгдэлтэй байгаа зүйлийг ахин худалдан авах хэрэггүй. Мэдээж өмнө нь хэрэглээгүй зүйлийг хоёр дахин их болоход нь хэрэглэнэ гэдэг юу л бол.

Тиймээс хаягдал бүрээ төгрөгөөр хэмж. Танд ахиад хоол хүнсээ хаях сэдэл төрөхгүй л болов уу.

Илүүдэл хүнсээ хандивла

Илүүдэл хүнсээ хэрэглэж болохооргүй болохоос нь өмнө буяны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон хэрэгтэй хүнд нь хандивлах хэрэгтэй. Мөн Монголын нөхцөлд нохой тэжээдэг хүмүүс болон, фермийн амьтдад өгч болохуйц хоол хүнсийг хаягдахаас нь өмнө хүргэвэл буян болно.

Давсалж, даршлахыг хичээ

Даршлах нь түргэн муудамтгай хоол хүнс, ялангуяа жимс хадгалахад хамгийн тохиромжтой. Энэ нь хүнсний насыг уртасгадаг бөгөөд хаягдал үүсгэхгүй байх шилдэг арга юм.

0 Лаяк

#4

Эхнэртээ мөнгө бага өгөх

0 Лаяк

автоматаар шинэчлэгдэв. #5
0 Лаяк