Хүний биед сайн Монголд ургадаг эмийн ургамлууд

эмийн-ургамал
#1

Нохойн хошуу

Англи нэр: Prickly rose, Bristly rose, Rosa acicularis

Нохойн хошууны жисгэнэ нь аскорбины хүчлийг цэврээр гарган авах гол түүхий эд юм. Маш их хэмжээний С витамин агуулдаг. Нохойн хушууг дээр үес эхлэн ардын эмнэлэгт өргөн хэрэглэж байжээ. Монголчууд нохойн хушууны навч, жимсгэнийг буцалгаж хандлаад чийг бамын өвчнүүдийг эмчлэх, урьдчилсан сэргийлэх, үе мөчний хавдар, биеийн тэнхээ тамирыг сайжруулах, салхинд цохиулж халуурах, ханиалгах, хөл, гар ба бүх бие хавагнах, буйл, хамраас цүс гарах үед хэргэлэдэг.

Мөн нохойн хушууны мөчир, иш, үндэсний хандыг цусны даралт нэмэгдэх өвчний үед хэргэлэдэг. Ардын эмнэлийн практикт нохойн хушууы навч, жимсгэнэ, үндэснээс энгийн болон чанамал ханд бэлтгэж нялх төлийн ходоод гэдэсний өвчнүүд "ялангуяа биж” уушигний үрэвсэл, ханиад зэрэг өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэхээс гадна ядарч доройтсон төлийн тэнхээ тамирыг сайжруулах зорилгоор өргөн хэргэлэдэг.

Төвд эмнэлэгт нохойн хушууны жимс, үрийг элэгний хор, халууныг (элэгний үрэвсэл) арилгах, уушигны сүрьеэ, судасны өвчнүүдийг эмчлэх, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах чадвартай зүйлд тооцож элэг, бөөр, уушигны өвчнүүд, уушигны сүрьеэ, шарын халуун, хорхой, цанх, толгой өвдөх, цусан суулга зэрэг өвчнийг анагаах болон биеийн хүч тамирыг сэргээх зорилгоор мөн биеэр гүвдрүү гарах, төмсөг хавдах, чийг бам, ясны бэртэл мэтийн бусад олон төрлийн өвчнүүдийг анагаахад хэрэглэдэг жоруудын найрлагад оруулдаг.

Орчин үеийн анагаах ухааны эмнэлэгийн практикт нохойн хошууны жимсгэний ханд, экстракт, концентрант, шүүс, үрэл, конфет, цай зэрэг эмийн хэлбэрүүдээр бие махбодид витаминууд ялангуяа С витамин дутагдах, витамингүйдэх үед эмчлэх ба сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна чийг бам, цус алдах, элэгний өвчнүүд, төлжилт муутай шарх, яс хугарах зэрэг бусад олон өвчнүүдийг анагаахад хэрэглэдэг.

Хэрэглэх арга: Нохойн хушууны нунтаг жимснээс 1 цайны халбагыг 1 литр халуун усанд хийж хандлана. Ийм хандыг том хүн хагас аягаар өдөрт 4 удаа, хүүхэд 2 удаа ууна.

Эх сурвалж

Цагаан мөөг

Англи нэр: Tricholoma mongolicum Imai

Хүнсний болон эмчилгээний өндөр ач холбогдолтой Цагаан мөөг буюу Талын цагаан мөөг Tricholoma mongolicum Imai нь Салбант мөөгний овогт хамаарагдах хамгийн их тархсан тэжээллэг чанараараа нилээд үнэлэгддэг сайн чанарын ургамал юм. Цагаан мөөгний малгайн орой нь цагаан, томорсон үедээ голчоороо 6-19 см, зарим нь 21 см ч байдаг. Шилбэ нь суурь руугаа бүдүүрсэн богионовтор, малгайтайгаа бат бэхлэгдсэн, малгайтайгаа адил цагаан өнгөтэй байна. Доод тал нь цагаан өнгийн салбангуудаас тогтоно.

6 дугаар сарын сараас 9-10 дугаар сар хүртэл ургадаг. Манай орны ойт хээр, тал хээрийн бүсэд маш өргөн тархсан асар их бэлтгэл нөөцтэй. Хээрийн цагаан мөөг гол төлөв чийглэг зөөлөн хөрсөнд уулын ар, хажуу хөндийг өгсөн хөх манан татуулан ургадгыг бид мэднэ. Хээрийн цагаан мөөгний хүрээнд өөр ямар ч мөөг холилдон ургахгүй, мөөгний махлаг хэсгийг хугалсны дараа цагаан өнгөө алддаггүй онцлогтой. Цагаан мөөгийг намар 8 дугаар сард түүж авна. Хур бороо ихтэй жил элбэг урагана. Өглөө эрт түүх нь илүү тохиромжтой. Эрт түүхэд сая гарсан мөөг чийрэг чанга байхаас гадна өглөөний нарны туяанд тод харагдах талтай.

Сийрсэн сав хувинд түүх нь илүү тохиромжтой. Мөөгийг гүйцэт хатаах хэрэгтэй. Хэрэв дутуу хатсан бол амархан муудах хэт хатсан бол чанараа алдана. Хатаахын өмнө шороо, тоос, өвс, ургамлаас нь сайтар цэвэрлэж бөх утсанд хэлхэн өлгөж хатаана. Цэвэрлэхдээ угааж болохгүй харин арчих буюу их шороотой хэсгийг огтлон хаяж цэвэрлэх нь зүйтэй. Мөөгний өт хорхойг устгахын тулд буцламтгай халуун усанд 2-3 удаа хурдан дүрээд усыг сэврээнэ. Том мөөгийн 4-6 хэсэг болгож арай жижгийг 2-4 хэсэг бүр жижиг мөөгийг хэвээр нь хатаана. Утсанд хэлхэж хатаахдаа мөөгний хэрчим бүрийн хооронд жижиг цаас хавчуулна. Мөн түүнчлэн цахилгаан хатаагч шүүгээний 45 хэмийн халуун нөхцөлд дэлгэцэн дээр сийрэг тарааж тавьж 5-6 цаг болгоод, гүйцэт хатаахын тулд 60-70 хэмийн халуун болтол нэмээд хатаана. Хатааж гүйцсэн мөөгийг гараараа барьж үзэхэд хуурай, амархан үйрч унахгүй хөнгөн байдаг.

Цагаан мөөгийг хоолны хольцонд хэрэглэгдэг үнэтэй материал төдийгүй фитонцидтай эмийн ургамлын төрөлд багтдаг. Талын цагаан мөөгийг Төвд болон Монгол ардын анагаах ухаанд нялхсын халуун, савны халуун, дотор халуун бууруулах, элэгний эмчилгээнд хэрэглэдэг. Орчин үед артерийн цусны даралт бууруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг илрүүлжээ. Цагаан мөөг герценин хэмээх бодис агуулах бөгөөд энэ нь бодисын солилцооны хэвийн ажиллагааг дэмжих, зүрхний бах өвчний өвдөлтийг сулруулах үйлчилгээтэй. Цагаан мөөг сүрьеэгийн савханцар Кохын савханцарын эсрэг үйлчилгээтэй антибиотик бодис агуулдаг байна.Төрөл бүрийн уурагт нэгдэл, ферментүүд, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс бодис агуулдаг ажээ.

Шархны шар цэцэг

Англи нэр: Bare stalked poppy

Төвд нэр: Мидаг сэрчин

Хэрэглээ: Бүх төрлийн дотуур болон гадуур шархыг анагаахад хэрэглэдэг. Ходоодны цочмог, архаг үрэвсэл болон ходоод, бүдүүн нарийн гэдэс, улайн хоолойн шарх, цагаан мах гарах, доошоо цус гарах, уушигны үрэвсэл эмчлэхэд хэрэглэнэ. Ходоодны хүчил ихдэх үед мөн уухад сайн нөлөөтэй.

Хэрэглэх арга: 1 тун цэцгийг 50-70 гр буцалсан бүлээн усанд хийн хутгаад хоол идсэнээс хойш 1 цаг 30 минутын дараа ууна. Мөн цэцгийг ууснаас хойш 1 цаг 30 минут юм идэж уухгүй. Өдөрт өглөө, орой 2 ууна. 1 курс эмчилгээ 15 хоног.

3 Лаяк

#4

ХҮНИЙ БИЕД ЯМАР Л ӨВЧИН ЗОВИУР БАЙНА ТҮҮНИЙГ ШҮҮДЭРГЭНЭ НЭГЭН ЗЭРЭГ АНАГААДАГ.

Монголын бахархал болсон эрдэмтэн, /ургамлын гаралтай олон эмийг олны хүртээл болгосон: тарваган шийр…гэх мэт / Хөвсгөл нутгийн уугуул ургамал судлаач доктор Лига, Цэдэнбалжир нар нэн ховор эмийн ургамлуудыг тарималжуулж байгаа тухай, “Их шүүдэргэнэ” –ийг Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод тарьж сайн ургуулж байгаа тухай хөдөлмөрчдийн цуглаан дээр ярьж байсан юм. Энэ ургалмын эмчилгээний чанар, бодит үр дүн нь гайхалтай гэдгийг би мэдэрсэн юм.

Би бага байхдаа шар өвчнөөр өвчилж байсан, В вирустай, бөөрний архаг үрэвсэлтэй, уушигны архаг бронхиттэй, хүзүүний яс бүрэн шохойжсон, тархины судас нарийссан, тархины даралттай, толгой байнга өвдөж өвчин намдаах эмийг тогтмол хэрэглэж байсан. 2004 онд хавдрын хагалгаанд орж, химиийн болон туяа эмчилгээ хийлгэсэн ,2005 онд цөсөө авахуулсан. Эмчийн хяналтанд байж, шинжилгээ, эмчилгээ хийлгэдэг байсан ч элгэнд хатуурал явагдаж, цирроз гэдэг оноштой болов. 2012 оны эхээр чихрийн шижин оношлогдож, сахарын эм уусан нь элгэнд муугаар нөлөөлсөн гэж эмч дүгнэсэн. Харъяа дүүргийн эмнэлэгийн элэгний эмч : танд одоо дүүргийн эмнэлэг нэмэргүй, санхүүгийн боломжтой бол Шагдарсүрэн, Дагвадорж, Бадамжав… гээд эмч нарт хандах хэрэгтэй гэлээ. Олон жил групэд байж байгаад тэтгэвэртээ суусан хүнд “үхэх” л бодогддог юм билээ. Тэгээд 3-р эмнэлэгт очиж байнга үзүүлдэг эмчдээ үзүүлээд эмчилгээ заалгаж авсан. Хамраас цус гарна, царай харлана, турна, ядарна. Бие минь нилээн дордсон л доо. Элэгний эм ууж, уураг л хийлгэдэг байсан. Шингэн дусал хийхийг хориглосон.” Элэг хэт жижигрэсэн, устах гэж байна” гэж эмч хэлсэн. Тэгээд төрсөн нутаг руугаа явахаар шийдсэн. Хүүхдүүд, ахан дүүс, шавь нар маань ч их тусалсан.
Тэгээд аав, ээж, эмээ өвөө хэдэн үеэрээ амьдарч байсан нутаг, өөрийн төрсөн газар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд очиж Баянбулаг гэдэг сайхан газар хэд хонож, хангай хайрхандаа сүү өргөлөө.
Тэгээд их шүүдэргэнэ гэдэг ургамлыг хэрэглэж, үр дүнг нь мэдэрсэн оюутан охин надад монголын нэрт ургамал судлаач Б. Цэдэнбалжир гуайн “Их шүүдэргэнэ” гэсэн жорын номыг уншуулж, тарьж ургуулж буй хүмүүсийн утасны дугаар, хаягийг өгч тус болсон юм.
Миний очсон айлын нэг ямааг чоно багалзуурдаж, тэр шарханд нь шүүдэргэний шаарыг тавьж боогоод , нэг халбага ханд уулгаад орхисон чинь шарх нь түргэн аньж, тэр ямаа үхээгүй, цоглог гүйж явна гэж ярилцаж байв. Манай дүүгийн хөлийн эрээн булчинг нохой хазаж, мөн л шүүдэргэнийхээ шаарыг түрхэж, нэг халбагыг уусан гэсэн. Тэгээд соривгүй л эдгэж байна гээд жижиг хар хөө түрхсэн юм шиг хэсэг газар шүүдэргэний шаар нь шавалдсан байна лээ. Хөдөө 5 хонохдоо ийм гайхалтай үйлчилгээ үзүүлж буй ургамлыг гайхан биширч байлаа. Түүнийг тарималжуулж, монголчуудынхаа эрүүл амьдрахад өөрийн зүрх сэтгэл, эрдэм мэдлэг, хүч, авъяас, хөдөлмөрөө зориулж байгаа энэ гэр бүлийнхэн үнэхээр агуу.
Мөрөнгийн төвд Ц.Эрдэнэбаатартай / ургамал судлаачийн хүү/ уулзаж 2 цагийн лекц сонсож энэ ургамлын тухай нилээд мэдээлэлтэй болсон. Энэ ургамал маань их судлагдсан, эрт үеэс олон төрлийн өвчинг анагаахад хэрэглэсээр ирсэн, барагийн газар ургадаггүй, ховор ургадаг, ургамлын гаралтай эм, монгол, төвд тангийн найрлагад тодорхой хэмжээгээр заавал ордог нэн чухал ургамал бөгөөд “ургамлын хаан”гэж нэрлэсэн юм байна. Би ч насаараа л европ эм, тариаг яг эмчийн зааврын дагуу хэрэглэсээр ирсэн. Харин хавдрын эмчийн зөвлөсний дагуу сүлжээний эм, монгол, төвд танг ууж байгаагүй л дээ. Тэнгэрийн ивээлээр аз таарч энэ ургамлыг цэврээр нь архинд дарж, тун хэмжээг нь зааврын дагуу тохируулан хэрэглээд үзэхээр сэтгэл шулуудаж 2012.08 –сараас эхлэн уусан. Ер нь хууч өвчнийг бага зэрэг хөдөлгөдөг юм байна лээ. Ууж эхлээд л нойр булчирхай, бөөр хэд хоног өвдсөн, нилээд хэд хоноод зүрхээр бага зэрэг хатгаж байсан. Гэхдээ эм тариа хэрэглэхээр хүчтэй өвддөггүй юм байна лээ. 2 сар уусны дараа яг ханиад хүрсэн юм шиг хамраас ус гоожиж, дараахан нь цагаан өнгөтэй нус л гарсан. Би багш болохоор шохойны л хуримтлагдсан хор шүү гарсан гэж бодож байгаа. Нэг өдөр гэнэт халуурсан. Эм уугаагүй. Маргааш нь зүгээр болсон. Тэгээд л бие хөнгөрч, нойр хоолондоо сайжирч, ядрах нь багасч, толгой ч бүр өвдөхөө больсон. Толгой өвдөхгүй байна гэдэг жинхэнэ жаргал. Миний толгой 1984 оноос өвдөж эхэлсэн юм. Энэ ургамал эхлээд биед байгаа бүх өвдөлтийг намдаадаг юм шиг санагдсан. 6 сар уусаны дараа биохимийн шинжилгээ өгөхөд сахар , нойр булчирхайн үзүүлэлтүүд дундаж хэмжээндээ очсон байсан. Энэ ургамлыг ууж байхад эмчийн зөвлөсөн хоолны дэглэмийг барих нь зүйтэй гэж бодогдсон. Миний ойр тойрхонд байдаг бараг бүх хүн ууж хэрэглэсэн дээ. Бүгд л ам сайтай байгаа.
Бие нь тааруухан байсан хүн бүр дажгүй болсон байна гээд л ирж уулзаж, ярьж, зөвлөгөө авч байсан хүмүүс ч олон.
Энэ жил 6 сард эход харуулахад миний элгийг жижиг гэхээргүй байна, баруун талаасаа хумисан гэж байна лээ.
Миний бага охин хоолойны ангина үе мөч, зүрхэндээ орсон, хөл гар нь байнга даарна, үе нь бондойсон, халуун хүйтний аль ч улиралд хоолой нь идээлж, халуурч, байнга антибиотик хэрэглэдэг байлаа. Сайн гэсэн бүхнийг л хэрэглэж үзсэн. Ревматизмын төв гэдэгт очиж мөнгөн зүү, алтан зүү тавиулж, тан ууж бараг жил болсон. Тан ууж байхад зүгээр, тангаа уухаа болихоор дахиад л халуурч байсан. Тэгээд энэ ургамлыг уугаад их зохисон.Шамбарам, биений юм өвдөж ирэх, хугацаа нь алдагдах гэх мэт зовиур нь арилсан.
Хүний биед ямар өвчин зовиур байна түүнийг нь зэрэг л анагаадаг юм байна гэж би ойлгосон. Ер нь өвчин тусаж, биеэ өвдсөний дараа л бид эмнэлэгээр явж, сайн гэсэн бүхнийг гүйцээдэг шүү дээ. Энэ ургамлыг өвдсөний дараа биш, өвдөхөөсөө өмнө биеийн дархлаагаа сайжруулах зорилгоор ууж хэрэглэх нь зүгээр юм байна гэж бодогдсон. Ханиад элбэгших үед бага тунгаар хүүхдэд өгөхөд ч ханиад хүрч, хоолой нь, гэдэс нь ч өвдөхгүй нэн тустай. Нас ахисан бидэн шиг хүмүүс ууж байхад бие хөнгөн, өвдөх юмгүй их таатай шүү.
Энэ зун би нутаг явж ургамлаа тарьж, ургуулж буй айлд очиж нилээд хуучиллаа. Энэ жилээс “Их шүүдэргэнэ”-тэй цай гаргаж сүлжээ хэлбэрээр борлуулах бодолтой байгаа тухайгаа ярьж байсан. Энэ санаа биеллээ олж, олон түмэнд маань өдөр тутмын хэрэглээ болж, эрүүл саруул амьдрахад ач буянаа өгч олны талархал хүлээнэ гэдэгт найдаж байна.

0 Лаяк

#6
  1. Тэхийн шээг- Бөөр угаадаг

  2. Нохойн хошуу- Хоол боловсруулах системд сайн

  3. Таван салаа- Бүх төрлийн ил шарханд наахаас гадна ходоонд буцалгаж уудаг

  4. Булган өвс- Ходооднд уудаг

  5. Чөтгөрийн улаан бургас- Уушгинд уудаг

6 Гишүүнэ буюу айраг- Ходоод болон хавдрын эсийн идэвхжлийн бууруулдаг

7 Сөд өвс- Гэдэс өвдөхөд уудаг

  1. Юмдүүжин, Алтанзул- Эмэгтэйчүүдийн өвчлөлд уудаг

  2. Аньс, Чацаргана- Ханиаданд сайн

0 Лаяк

#7

Чага мөөгний ашиг тус

Латин нэр: Inonotus obliquus

Ерөнхий Чага мөөг нь хус модон дээр шимэгчлэн ургадаг мөөг юм. Хагас дугуй хэлбэртэй, гаднаас харахад барзгар, хар өнгийн, олон тооны цууралт, хагархай, зураастай гадаргатай, завсраар нь улбар шаравтар хэм цухуйсан чулуу мэт хатуу бодис юм. Намар 9 сараас 6 сар хүртэл түүхэд тохиромжтой, 2 жилийн дотор чанараа алдахгүй. Чага мөөг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст АНУ, Канад, Оросын Сибир, Европын зүүн, хойд хэсэг, Солонгос, Монголд ургадаг эмчилгээний шинж чанартай мөөг юм. Оросын Холбооны Улсын Санктпетербургт Мөөг эмчилгээний төв байдаг ба энд чага, шийтаке зэрэг мөөгийг хавдрын эмчилгээнд хэрэглэдэг байна. Мөн Орос эрдэмтэн, судлаачид чага мөөгнөөс “Бифенгим” нэртэй бэлдмэл гаргаж авч, үүнийг ходоод, гэдэсний өвчин, хайрст үлдийн эмчилгээнд хэрэглэдэг байна. Найрлага Идэвхитэй полисахаридууд (бета-глюканууд) нь дархлаа Т-эсийн идэвхи, эсрэг биеийн нийлэгжлийг нэмэгдүүлэх дархлаа сайжруулах үйлчилгээтэй. Түүнчлэн дархлааны үйл ажиллагаа ихэдсэн үед зохицуулах үйлчилгээ үзүүлдэг учраас псориаз буюу хайрст үлд өвчний эмчилгээнд үр дүнтэй байдгийг Орост хийгдсэн судалгаануудаар тогтоосон байна. Найрлагандаа элэг цэвэршүүлж, хоргүйжүүлж, хавдрын эсийн ургалтыг зогсоодог тритерпенүүд, хавдрын эсийг хордуулж устгадаг, үржлийг дарангуйлдаг бетулиний хүчлийг агуулдаг. Чага мөөг нь хус модноос бетулиний хүчлийг шимэгдүүлэн авч, өөртөө хуримтлуулж, хүний биед шимэгдэх хэлбэрт оруулдаг. Үйлчилгээ Вирүс, үрэвсэл, мутаци үүсэхийн эсрэг (эсийн ДНХ чөлөөт радикалаар гэмтэхээс хамгаалдаг) үйлчилгээтэй, биеийн эсэргүүцэл сайжруулах, элэг хамгаалах, хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эсийн ургалтыг саатуулах үйлчилгээтэй. Чага мөөг нь өвчтэй хүмүүсийн дархлааг сайжруулах, тархины эд эсийн бодисын солилцоо, цусан хангамжийг сайжруулах, биеийн дасан зохицох чадварыг сайжруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач тустай мөөг юм. Чихрийн шижинтэй хулгануудын цусны чихрийн хэмжээг буулгаж байсан учраас чихрийн шижинтэй хүмүүс уухад тохиромжтой. Элэг, бүдүүн гэдэс, арьс, умай, умайн хүзүү, хөх, уушигны хавдрын эмчилгээнд үр дүнтэй нь олон тооны судалгаануудаар батлагдсан байдаг. Бэлдэх арга Хөгширч үйрч байгаа чага нь эмчилгээнд тохирохгүй. Эрүүл модон дээрхийг нь түүнэ. Хатсан мод, модны доод хэсгийнхийг түүдэггүй. Чагаагаас өөр төрлийн мөөгийг түүж, бэлдэж болохгүй.Чаганы дотор талын цайвар зөөлөн, хөвсгөр хэсэг, модны холтсыг нь зайлуулна. Гадна талын хатуу хэсэг нь хурдан чийг татаж, хөгцөрдөг тул жижиглээд +50 дээшгүй халуунтай хуурай газар хатаана. 1. Шинэ түүсэн, эсвэл хатаасан чагааг буцалгасан хүйтэн усанд 4-5 цаг дэвтээнэ. Мөөг усанд бүхэлдээ далд орсон байх шаардлагатай. Дэвтсэн мөөгийг үрэгч дээр үрж, эсвэл махны машинаар машиндан жижиглэнэ. Ингэж жижиглэсэн 1 стакан чага мөөгөн дээр 5 стакан буцалгасан бүлээн /+50 хэмээс илүүгүй/ ус хийгээд 2-3 өдөр хандална. Дараа нь хандыг давхарласан самбайгаар сайн шүүнэ. Гарсан өтгөн хандыг өмнө нь мөөгийг дэвтээсэн усан дээрээ хийнэ. Ингэж бэлдсэн хандыг ердийн нөхцөлд 5-6 өдөр, хөргөгчинд арай илүү удаан хадгалж болно. Хоол идэхээс хагас цагийн өмнө нэг аягаар өдөрт хоёроос гурван удаа, эсвэл хагас аягаар өдөрт зургаан удаа ууж хэрэглэнэ. 2. Хатаасан, шинээр түүсэн мөөгийг нунтаглан, 1 цайны халбагыг 1 аяга 80-900С халуун усанд хийж, 10-15 минут байлгаж, цай болгож ууж болно. 3. Чага мөөгийг нунтаглан шилэнд хийж, дээр нь 40%-ийн архи далд орохуйц хэмжээгээр хийж, хутгана. Энэ бэлдмэлээ өглөө, оройд нэг нэг удаа сайн сэгсэрнэ. 1 сарын дараа бэлэн болох үед нь марлиар шүүж авна. Шүүж авсан эдээ хөлдөөгөөд (эсийн хана нь задлахад хүндрэлтэй байдаг), халуун усанд чанаж, усыг нь ширгээгээд, спиртэн хандтайгаа холиж, дуслаар хэрэглэнэ. Ойролцоогоор 60 дуслаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Анхаарах зүйл Чага мөөгөөр эмчилгээ хийж байх үед сүү, ногоо голлосон хоол хүнс хэрэглэж, мах, өөх тосны хэрэглээг багасгана. Консерв, утсан мах, халуун ногоо, хиам г.м. зүйлсийг цээрлэнэ. Глюкозыг судсаар хийх, пенициллинийг уух болон тариулах хориотой. Эх орныхоо хөрсөнд ургасан олон төрлийн ургамал, ногоо, мөөгийг хэрэглэн, эрүүлжих нь гадны ямар ч бэлдмэлээс илүү гэдэгтээ та бүхэн санал нийлэх байх.

0 Лаяк

#8

Тэхийн шээг,

Цээнийн үндэс, Radix Paeonia anomala

Таван салааны навч

Хоёр гэрт халгайн навч

Алирсны навч

0 Лаяк

#9

Эмийн ургамал, түүний нөлөө

Эмийн ургамал нь херб гэж нэрлэнэ.

Хүн төрөлхтний олон мянган жилийн турш хуримтлуулсан туршлагад үндэслэж, эмийн ургамал гэсэн ангилал бүрдэн бий болсон юм. Аль ч үндэстний уламжлалт анагаах ухаанд эмийн ургамал ашигласан эмчилгээ ашиглагддаг билээ.

Орчин үед шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд дээрх баталгаатай бус мэдээллүүдийг судлан, хүний биед эерэг нөлөө үзүүлэх эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, анагаах ухааны салбарт өргөн ашиглаж байна. Мөн зарим эмийн ургамлыг хүн төрөлхтөн тариалах болжээ.

Ургамал нь нэг байрандаа байдаг тул гадны биетээс хамгаалахын тулд бусдад хор учруулах бодисыг өөртөө агуулах нь элбэг. Энэхүү бодисууд нь өвчин үүсгэгч нянг устгах зэрэг нөлөө үзүүлдэг боловч хүнд бараг нөлөөгүй байх магадлалтай. Иймээс ургамлыг хүн төрөлхтөн эртнээс анагаах ухаанд ашиглаж ирсэн гэж үздэг.

Орчин үеийн анагаах ухаан ба эмийн ургамал

Орчин үеийн анагаах ухаанд эмийн ургамлыг тэр чигээр нь, эсвэл боловсруулж хэрэглэхээс гадна эмийн ургамлаас гаргаж авах органик бодис, түүнтэй адилтгах химийн бодис өргөн ашиглагддаг.

Зарим эмийн ургамлууд

Чихэр өвс

Хүн орхоодой

Гаа

Лууван

0 Лаяк

#10

нохойн хошуу …

0 Лаяк