Хүн бүхэн амьдралдаа мэдэрч үзэх хэрэгтэй 10 зүйлс юу вэ?

#1
1 Лаяк

#2
  1. Бүтэлгүйтэж балрах айдас.
  2. Амжилтын баяр баясгалан.
  3. Тэмцэлийн амт.
  4. Азтай байх.
  5. Хайрын мэдрэмж.
  6. Үл тоогдох байдал.
  7. Оюунлаг ертөнц.
  8. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээрээс.
  9. Итгэлийн хүрээлэл.
  10. Яг өөрөөрөө л байх.
0 Лаяк

#3
  1. Дурлаж үз. Энэ бол гайхамшигтай мэдрэмж.

  2. Бүх мөнгөө алдаж юу ч үгүй болох. Танд их сургамж болно.

  3. Жинхэн нөхөрлөл. Энэ бол ховор, гэхдээ гайхалтай зүйл.

  4. Байгаль дэлхийдээ ойрхон бай. Таныг тайвшруулах болно.

  5. Ганцаардал. Энэ бол тэс өөр ертөнц.

  6. Үнэн бай. Бүү дүр эсгэ. Дүр эсгэж амьдрах нь ямар ч амьдрал биш.

  7. Бүх төрлийн хоол идэж үз. Бас л сайхан шүү.

  8. Спорт. Өрсөлдөх мэдрэмж!

  9. Аялал. Өөр өөр соёлыг харж, тэдний үзэл бодолтой танилцаарай. Танд нэгийг бодогдуулна.

  10. Зовлон амсах. Хүн зовлон үзэж жаргалын амтыг мэдэрдэг.

0 Лаяк

#4

Хайр айдас гуниг гутрал жаргал

0 Лаяк

#5

Төрхөөс бусдаар зовж үххээс бусдыг үзэх хэрэгтэй байхаа. Тэрнээс биш 10-аар тогтохгүй

0 Лаяк

#6

Хүний амьдралд төрөх мэдрэмж 10хан боловуу хха.Бид нард 1өдөрт ч 10аас багагүй мэдрэмж төрдөг юм.

0 Лаяк

#7

Гэр бүл тэр дундаа эцэг эх, ах дүү, эхнэр үр хүүхдүүдтэйгээ цуг цагийг зугаатай, хэзээ ч мартахааргүй сайхан өнгөрүүлэх хэрэгтэй гэнэ шүү. Үүнд: Хамтдаа хоол идэж, кино үзэж, хөгжилтэй зүйлс ярьж, хамт салхинд гарцгаагаарай. Мөн найз нөхөдтэйгөө хамтдаа цагийг өнгөрөө. Сайхан хүнд галзууртлаа дурлаад үз. Дурлаж үзээгүй хүнийг амьд явсан гэж хэлээд ч яах вэ дээ.

0 Лаяк

#8

Тэмцэлийн амт гэж яг юуг хэлэх вэ?

0 Лаяк