Цагаан хэрэмний тухай

#1

МЭ 16-р зуун хүртэлх хугацаанд байгуулжээ. Нийт урт 8,851 км, үүний 359 км нь хориглох нуувч гуу жалганууд, 2,232 км нь хориглолтын үүрэг гүйцэтгэдэг эгц уул толгод, гол уснууд юм.
Хятадын Дайтагч Улсуудын Үе (Долоон Улсын Үе)-д буюу МЭӨ 5-р зуунаас МЭӨ 221 он хүртэл эдгээр улсууд тус тусынхаа хил хязгаарыг их хэмжээний хориглолт хаалтаар хамгаалж байв. Харин МЭӨ 221 онд Чин Ши Хуан хаан эдгээр улсуудыг цэрэг дайны аргаар нэгтгэж Чин Гүрнийг байгуулсан байна. Ингээд тэрбээр өөрийн нутаг дэвсгэрийг хувааж байсан олон бэхлэлт хэрмүүдийг нураалгаж, харин умрын Хүннү улсын заналхийллээс хамгаалах хэрэм барих ажлыг эхлүүлсэн аж. Хятадын Чин гүрний үед чухам хэдий хэрийн урт хэрэм барьсан нь тодорхойгүй бөгөөд тэр үед барьсан хэрмүүдийн багахан хэсэг нь л үлдэж хоцорсон бөгөөд харин тэр үеэс хойш байгуулагдсан бусад гүрнүүд нь хэрмийг сэргээн засаж, өргөтгөсөөр иржээ. Эрт цагийн энэ хэрмийг үндсэндээ хоёр талаараа жалга бүхий шавар далан хэлбэрээр босгож байсан байна. Энэ хугацаанд нийт нэг сая гаруй хүний амь нас энэ ажлын золиос болсон гэсэн судалгаа байдаг юм.

1449 онд Хятадын Мин Гүрний арми Ойрд Монголын цэрэгт ялагдсанаас үүдэн тэд шинэ стратеги боловсруулж Их Цагаан Хэрэмийн бодлогыг дахин сэргээжээ. Тэд хэрмийг Шар Мөрөн (Хуан Хэ) –тэй холбохгүйгээр түүнээс хойгуур Монголчуудын хяналтанд байсан Ордосын тал нутгийн урдуур хэрмээ барьж эхэлсэн байна. Хэрэмд тоосго болон чулуу ашиглаж эхэлсэн нь түүнийг илүү бат бөх, дэвшилттэй болгожээ. Монголчуудын довтолгоо үргэлжилсээр байсан тул ялангуяа нийслэл Бээжин орчмын хана хэрмүүд илүү бат бөх хийгджээ. 1440 – 1460 оны хооронд Мин Гүрэн өөрийн газар тариалангийн гол түшиц нутаг болох Ляодун мужаа баруун хойд зүгийн Зүрчид ба Урианхай Монголчуудын довтолгооноос хамгаалах үүднээс нэмж Ляодуны Хэрмийг босгов. Гэхдээ ихэнх хэсгийг хоёр талаараа жалга шуудуу бүхий шавар далан хэлбэрээр босгосон байна.

Манж Чин улсын Энх Амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг бүрмөсөн зогсоосон гэдэг. Ингээд Их цагаан хэрмийн фото зурагтай танилцацгаая.

Great%20Wall%20History%20Illustration

Их цагаан хэрмийг барьсан ард түмэн гайхамшигтай гэсэн үг байдаг бол түүнийг бариулахад хүргэсэн бидний өвөг дээдэс маань түүнээс илүү гайхамшигтай байж таарна гэдэг үгийг санацгаая.

4 Лаяк

#2

0 Лаяк

#3
  1. Манай дэлхий дээрх хамгийн урт энэ байгууламжийг 6276,442 км гэж ярьдаг ч жинхэнэ урт нь 8851,392 км гэнэ.
  2. Цагаан хэрмийг 2000 жилийн туршид барьсан гэдэг. Хэрмийн анхны хэсгийг МЭӨ наймдугаар зуунд барьж эхэлжээ.
  3. Бүх цаг үеийн туршид энэ хэрмийн нэр олон удаа солигдож. Эхлээд “Саад”, “Хориг”, “Хэрэм”, “Газрын луу”, “Хүрэн хил” гэх мэтээр нэрлэж байсан гэнэ. “Хятадын цагаан хэрэм” нэрийг XIX зууны сүүлчээр авсан байна.
  4. Өнгөрсөн 2000 жилийн туршид хэрмийн олон хэсэг нь бусад орны иргэдэд мэдэгдэхгүй өнгөрсөн байна. Энд очсон анхны европ хүн нь португалийн Бенто Де Гоиш гэгч байжээ
  5. Хэрэм босгоход хүний ясыг оруулж байсан гэдэг домог бий. Мэдээж ихэнх материал нь чулуу, мод, тоосго зэрэг газрын материалууд байсан.
  6. Цагаан хэрмийн ханын зарим хэсгийг засварлаж сэргээсэн ч ихэнх хэсэг нь нурах аюултай болоод байгаа. 1970 онд зарим хэсгийн нь хийц тоосгыг нутгийн иргэдэд байшин барихдаа ашиглаж болно гэж зөвшөөрчээ.
  7. Хэрэм барих ажлыг 1644 онд Мин улсын сүүлчийн эзэн унахад дуусгасан гэдэг. Үүнээс хойш хэрмийг үргэлжлүүлэн барихаа зогсоожээ
  8. Хэрмийн хамгийн өргөн хэсэг 9 метр, хамгийн өндөр нь 3,66 метр. Ханын хамгийн өндөр цэг газраас 7,92 метрт байдаг.
  9. Хэрмийг яг хэдэн хүний хүчээр барьсныг тогтооход хэцүү ч зарим судалгаагаар энэ тоо 800 мянгаас давсан гэдэг.
  10. Хятадын цагаан хэрмийг саран дээрээс харагддаг гэдэг. Үнэн хэрэгтээ тийм биш. Хэрэв саран дээрээс харвал яг л хүний үсийг 2 мил зайнаас харж байгаа шиг харагдах байх.
  11. Харин сансраас харъя гэвэл 150 км өндрөөс л харагдана гэнэ. Сансрын зарим нисэгч энэ ханыг сансраас харсан гэдэг.
  12. Умрын нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах гэсэн нь ийм том хэрэм барих цор ганц шалтгаан байсан. Нөгөө талаар хилийн шугам болж худалдаа, цагаачлал, гаалийн татвар хураах хилийн хяналтын газар болж байсан байна.
  13. Домгоор бол энэ хэрмийг хаана барихыг асар том луу зааж өгсөн гэнэ. Улсын хил дагаад тэр том луу явсны мөрөөр энэ ханыг босгосон гэнэ. Зарим нь ханын хэрэм ч хүрхэрч догширсон лууны төрхтэй гэж баталдаг.
  14. Энэ хэрмийн дэргэд олон байлдаан тулаан болж байсны хамгийн сүүлчийнх нь 1938 онд хятад японы дайны үед болжээ.
  15. Цагаан хэрмийг барихад хэдэн зуун мянган ажилчин нас барсан болохоор “дэлхий дээрх хамгийн урт оршуулга” гэж болно. Тэдний олонхийг хэрмийн сууринд оруулж цутгасан гэдэг.
0 Лаяк