Цогт тайж киноны Цогт хун тайжийн дүрд хэн тоглодог вэ?

#1
0 Лаяк

#2

Дэндэвийн Чимэд-Осор (1912-1987) — Монголын тайз, дэлгэцийн жүжигчин. Д.Чимэд-Осор 1912 оны 2 дугаар сарын 16-нд Архангай аймгийн Өлзийт сумын Яргайт гэдэг газар төржээ. 1938 оны 9 дүгээр сард цэрэгт ирж, Цэргийн зэвсгийн төв газар зарлага, жагсаалын даргаар хоёр жил алба хаагаад 1936 онд халагдаж мөн оны 9 дүгээр сарын 16-нд Улсын төв театрт жүжигчнээр оржээ.

Энэ цагаас хойш 40 гаруй жил ажиллажээ. Анх Д.Чимэд-Осор Ш.Аюушийн “Яг 18” гэдэг жүжгийн Ойдовын дүрд тоглон тайзан дээр гарснаар түүний уран бүтээлийн баялаг намтар эхэлсэн байна. Театрын тайзнаа түүний бүтээсэн шилдэг дүрүүдээс түүхэнд ямагт дурсагдан байвал зохих нь “Сүрэг чоно” жүжгийн Данзан, “Хоёр эзний ганц зарц” жүжгийн Силбио, “Орос хүн” жүжгийн Розонберг, “Намайг хүлээ” жүжгийн Ван Штейн, “Талын баатар” жүжгийн Чогдон хувилгаан, “Эрдэнийн Дорж” жүжгийн Орос Жамц, “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Шукар зэрэг олон арван дүрийг нэрлэж болно.

Мөн тэрээр 30 гаруй дүрийг кино дэлгэцнээ бүтээсэн хүн. Тэрээр жүжигчин хэдий ч хос мэргэжил эзэмшихийн тулд цаг ямагт ажиллаж, 1948 онд Дорнод аймгийн театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой”, “Далан худалч”, “Аривжихын гэр бүл”, “Алтан ай”, “Цогийн идэр нас”, “Эмч нар”, “Тожоо жолооч” зэрэг жүжгүүдийг найруулан тавьжээ. Үүнээс гадна “Морьтой ч болоосой”, “Салхины амт”, “Үүрээр”, “Өндөр ээж”, “Талын цуурай”, “Тунгалаг тамир” киноны 3 дугаар анги, киноны зөвлөх ба 2 дугаар найруулагчаар ажиллаж байснаас гадна “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” зэрэг киноны ерөнхий найруулагчаар ажилласан нь мэргэжлийн найруулагчаас дутуугүй кино бүтээлүүд туурвижээ. Тэрээр мөн театр киноны залуу боловсон хүчнийг бэлтгэх үйл хэрэгт идэвхитай оролцдог байв.

Түүний зохиосон дуу, шүлэг киноны зохиол нь ард түмний дунд амьдарсаар байдаг төдийгүй уран зохиолын анхдугаар уралдаанд шалгарч улсаас уран зохиолч цол авч байсан түүхтэй. Д.Чимэд-Осор өөрийн уран бүтээлийнхээ түүхэнд кино, жүжгийн зохиол бичиж, амьдруулсан дүрүүдээрээ мөнх дурсагдах их өвтэй хүн.

0 Лаяк