Чингис хааны тухай бүтээсэн гадаадын болон дотоодын ямар кино байдаг вэ?

#1
0 Лаяк

#2

Сергей Бодров Genghis Khan: To the Ends of the Earth and Sea гээд кино гарсан маш их хөрөнгө зарсан боловч маш муу кино болсон. Миний мэдэх хамгийн муу Чингис хааны тухай кино. Хэтэрхий япон өнгө аястай дээр нь уран сайхны арга бол хэтийтдсэн бүтээл санагдсан.

1998 оны Хятадын найруулагч Фу Май, Май Су нарын найруулсан бидний мэдэх (Өвөр Монголын Чингис хаан) бол ер нь гадаадуудын хийсэн хамгийн сайн бүтээл болсон. Түүхэн үнэнд арай нийцэхүйц, дүрийн сонголт, хувцас дезайн талдаа илүү дөхөм болж өгсөн бүтээл гэж санагддаг.

2009 онд бас Оросуудын бүтээсэн Tayna Chingis Khaan энэ бол үнэн муу кино ярих юмгүй үзээд бараг хэрэггүй.

1950-1960 онуудад Холливуудын бүтээсэн хэд хэдэн Чингис хааны тухай кино байгаа мэдээж хайр дуралалын тухай кино учираас үзээд бол бүүр хэрэггүй. Америкууд Чингис хааны тухай ойлголт тэр үед маш муу байсан нь шууд илэрхүйц кинонууд.

Өч төчнөөн л байдаг юм байналээ.

0 Лаяк