Яг одооноос таягдан хаях ёстой муу зуршлууд?

#1
0 Лаяк

#2

1Материаллаг эд зүйлсд шунахгүй байх

Хөрөнгө мөнгийг уул овоо мэт босгосон ч, өнөөдөр аз жаргалгүй, хий хоосон амьдрах хүмүүс олширсон. Мэдээж мөнгөөр олон зүйлсийг худалдаж авах боломжтой байдаг ч, аз жаргалыг амар аргаар өөрийн болгоно гэж саналтгүй. Та үүний оронд өөрийнхөө хамгийн дуртай зүйлсийг сонгож, түүнээсээ багаханч болов сайхан энергийг авах боломжтой гэдгийг бүү мартаарай.2Бусдад амьдралаа сайхан болгож ярих хэрэггүй

Та бусад хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ бодит байдлаа гуйвуулан худал хэлэх хэрэггүй. Энэ нь тийм ч сүртэй зүйл биш ч гэлээ, эцэст нь танд төвөг удаж, асуудал үүсгэж ч мэдэх юм. Тиймээс ямагт чин үнэнээр байж, худал хуурмагаас хол байгаарай.

3Тийм гэж хэлэхээс бүү эмээ

Шинэ зүйлстэй нүүр тулгарахаас эмээж, биеэ барихаа больж, зүгээр л “Тийм” гэж хэлж сураарай. Ингэснээр танд олон шинэ зүйлийг сурч мэдэхэд хүргэхээс гадна, туршлага хуримтлуулан, юм үзэж нүд тайлахад тань туслах болно. 4Дасгал хийх цаг зав алга гэж өөрийгөө зөвтгөхөө боль

Та хичнээн завгүй байлаа ч ердөө 30 минутыг өөртөө зарцуулж чадахгүй гэж үү? Энэ бол ердөө л таны өөрийгөө зөвтгөх, залхуурах гэсэн нэг төрлийн заль юм. Тиймээс өөртөө үнэнч байж, үзэл бодолдоо тууштай байгаарай. 5Амттан идлээ гэж өөрийгөө зэмлэх хэрэггүй

Дэглэм барьж, өөрийгөө зовоох охид бүсгүйчүүд олширч байгаа нь нууц биш юм. Гэхдээ хэт өөрийгөө хорих нь тураах биш эсрэгээрээ стресстүүлж, асуудалд оруулдаг. Үүний оронд та үнэхээр хүсч байвал багахан амттан идчихэд гэмгүй. Харин ингэж чадвал та аз жаргалтай болж, амьдралыг гэгээлгээр харж эхлэх болно.

6Цахим сүлжээнд ач холбогдол өгөхгүй байх

Та арай цахим сүлжээнд хүлэгдэж, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж болох хамаг цаг хугацаагаа хий хоосон зүйлсд зарцуулдаг юм биш биз? Харин түүнийхээ оронд нүдээ нээгээд амьдралыг илүү бодитоор харж, орчин тойронтойгоо уусч, амьд харилцааг чухалчлахыг зөвлөе. 7Таныг бухимдуулдаг хүмүүсээс холд

Ганцхан олдсон амьдралдаа бухимдал төрүүлж, уур хүргэдэг хүмүүст хүрээлэгдэн амьдрах шаардлагатай гэж үү? Энергийг тань сорж, стресс авчирдаг хүмүүсээс холдож, аз жаргал, баяр хөөр бэлэглэдэг хүмүүсийг сонгож, тэдэнд цаг заваа зарцуулаарай. 8Хэтэрхий шүүмжлэлтэй хандахаа зогсоох

Аливаа зүйлсд хэт шүүмжлэлтэй хандаж, өө хайж байдаг төвөгтэй зуршлаасаа ангижрах хэрэгтэй. Энэ нь танд бухимдал төрүүлж, стресс нэмэхээс өөр зүйлгүй тул бүхнийг эерэгээр харж, инээмсэглэлээр өөрийгөө чимээрэй. 9Хүмүүсийн юу гэж бодохоос эмээх хэрэггүй

“Бусад хүмүүс юу гэж бодох бол?” Хэмээн урам зоригоо алдаж, уйтгарлаж суух хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө хүссэн зүйлийг хэнээс ч айж, эмээлгүй итгэл төгс хийж, бардам алхаарай. 10Завгүй байдлаараа өөрийгөө зөвтгөхөөс татгалз

Та бусдыг хуурч, мэхэлж болох ч өөрийгөө битгий хуураарай. Аливаа зүйлийг хийж чадаагүйгээ цаг завтай холбож хэрхэвч болохгүй. Та ердөө л хүсэлгүй, сэтгэлгүй байснаас гадна, залхуурсан гэсэн үг юм. Завгүй байсан гэх үг бол ердөө шалтаг байдаг. Хүн өөрөө хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй юм шүү.

11Бүхнийг сөрөг талаас нь харахгүй байхыг хичээ

Та болж байгаа бүх зүйлсийг муу талаас нь харж, бусдын сөрөг талыг ажиглах нь амьдралыг утгагүй болгож орхидог. Харин та энэ бүхнийг яагаад эерэг талаас нь харж болохгүй гэж? Ганцхан олдсон амьдралаа гуниг бухимдал биш инээд хөөрөөр чимж амьдрахыг зөвлөе.

12Өнгөрсөнд харамсаж амьдрахаа зогсоо

Алдаа гаргахгүй, төгс амьдардаг хүн гэж хаана ч үгүй. Хүн бүр алдаа гаргаж, үүнээсээ суралцаж, амжилт өөд тэмүүлж байдаг. Харин та энэ бүхэнд шаналахын оронд өнгөрснөөсөө сургамж авч, өөдрөг, итгэлтэйгээр урагш алхах хэрэгтэй.

13Мөрөөдөл рүү алхахаас бүү эмээ

Таны мөрөөдөл юу ч байж болно. Хамгийн гол нь үүнийгээ биелүүлэх итгэлтэй, бусдын юу гэхээс эмээлгүй зоригтой, зорилготой байх хэрэгтэй. Зүгээр л өөрийгөө аз жаргалтай болгох зорилго руугаа алхам алхмаар ойртоорой. Энэ нь таныг эрч хүчтэй болгох давуу талтай юм шүү.

14Үргэлж өөрийгөө төгс байлгах гэж бүү хичээ

Мэдээж өөрийгөө дайчилж, өөртэйгөө өрсөлдөх нь сайн хэрэг. Гэхдээ үүнийгээ хэтрүүлж, өөрийгөө төгс байлгах гэж бүү хичээ. Заримдаа та алдаа гаргаж болно, унаж бүдэрч болно. Харин үүнээсээ болж бухимдаж, бууж өгөх биш эерэгээр харж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй.

0 Лаяк

#3

Залхуурал, эрүүл мэндээ боддогүүй зан,

0 Лаяк

#4

Эргэж ирэхгүй хайран алтан цаг хугацаагаа хий дэмий үрэхээ болихмөн бусдыг үзэн ядаж өөрийн эд эсээ үхүүлэх шаардлаггүй энэ бол маш муу зуршил шүү

0 Лаяк

#5

түргэн уралдаг

0 Лаяк